Шударга мэдээ
Газар эзэмших, ашиглах гэрээ шинэчлэх ажил хийгдэж байна

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолууд батлагдсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ажил хийгдэж байна.
Иймд газар эзэмшигч, ашиглагч та 2019 оны 07 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил” төвүүдэд байрлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны цонхонд хандаж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэнэ үү.
Дараах холбоосоор орж Дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолуудтай танилцана уу. https://www.legalinfo.mn/law/?subcat=81&cat=37
Шударга мэдээ
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.
Шударга мэдээ
ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ. Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
Шударга мэдээ
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор уулзаж, санал солилцлоо.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцоход хоёр тал онцгой анхаарч ажиллаж байна.
Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг үе шаттай хийнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Цаг үе2020/07/01
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Цаг үе2022/08/26
Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг ирэх даваа гарагийн 12:00 цаг...
-
Цаг үе2022/09/19
Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо
-
Шударга мэдээ2021/04/11
Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын ...
Сэтгэгдэл