Шударга мэдээ
Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тээшийг халдваргүйжүүлэлт хийсний дараа зорчигчдод олгоно

ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж буй зорчигчид болон онгоц, тээврийн хэрэгсэлүүдэд халдваргүйжүүлэлт хийх, COVID-19 халдвар тархах эрсдэлийг таслан зогсоох ажлыг зохион байгуулж байна.
Тус онгоцоор ирсэн зорчигчдын тээшийг халдваргүйжүүлэлт хийсний дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох болно.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Шударга мэдээ
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Шударга мэдээ
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа.
Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Шударга мэдээ
Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан.
Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортлоод байна.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
-
Цаг үе2021/02/05
Өнөөдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Үзэл бодол2020/04/28
Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргалаа
-
Цаг үе2021/02/08
Тавантолгой түлшийн үйлдвэрийг зүүн бүс дэх сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүл...
-
Улстөр нийгэм2019/06/19
Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна
Сэтгэгдэл