Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ

Огноо:

,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ардын багш цолыг:

АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш  бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багш Түндэвийн Зэвгээд хүртээлээ.

 Гавьяат багш цолоор:

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батаагийн Минжүүрдорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУТИС-ийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессор Балбарын Доржсүрэн,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Хөхөөгийн Хандсүрэн

Гавьяат механикжуулагч цолоор

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” сангийн аж ахуйн ахмад ажилтан Цогбадрахын Оюунсуртал,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Сонинхайрхан-Уул” ХХК-ийн захирал Давхарын Цогзолмаа,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захирал Нэмэрийн Буянжаргал,
  • “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Нийтлэг үйлчилгээний албаны зөвлөх инженер Дондогийн Чулуунбүргэд,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • “Тээвэр дархан” ХК-ийн гүйцэтгэх захирал Минээгийн Оюун,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор Дагвадоржийн Баян-Өндөр,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нуруу, нугасны тасгийн зөвлөх эмч Жадамбаагийн Оюунтөгс,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • Нийслэлийн Амгалан амаржих газрын ахмад ажилтан, эх баригч Мижиддоржийн Аня,
  • АШУҮИС-ийн менежер, их эмч Сумъяагийн Нарантуяа,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Хөнхөрийн Бямбажав,
  • Зурагчин Гончигийн Ган-Өлзий,

Гавьяат тамирчин цолоор:

  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Содномдоржийн Мөнхзул,
  • Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүна Сугаррагчаагийн Бямбасүрэн,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Сэржээгийн Мөнхсайхан,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин, Үндэсний сурын харвааны Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр,
  • “Ий тив и” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат,
  • “Одонгоо салон”-ы үсчин Ганболдын Ганцоож,
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин,
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Түвшинжаргалын Энхжин,

Алтан гадас одонгоор:

  • “Свебау хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Байх-Үрийн Хишигдорж,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Энхбаярын Мөнгөнчимэг,
  • “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургалтын мэргэжилтэн Дамирангийн Оюунчимэг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Энхтайваны Энхболд,
  • Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ганболдын Оюунгэрэл,
  • “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн бүртгэл мэдээллийн ажилтан Дашдаваагийн Нарантуяа,
  • “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль, худалдан авах ажиллагаа хариуцсан менежер Баяраагийн Ганхөлөг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.

               Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

               Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж,  Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ. 

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох