Бидэнтэй нэгдэх

Цаг үе

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт,  ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт үүрэг болголоо.

2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр “2026 онд зам тээврийн осол, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцлоод Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг. Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна” гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна

Огноо:

,

Онцгой байдлын байгууллагад он гарсаар өнөөдрийн байдлаар  гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлынн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч  зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.

Иймд:

Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.

Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.

Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.

Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

Огноо:

,

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийх болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулъя. 

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.

Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа тул хэрэглэгчдээсээ гүнээ хүлцэл өчье.

Жич: Хязгаарлалт хийх цагууд нэмэгдэж орно.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох