Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо

Огноо:

,

Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов. 

Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм. 

Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.

Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байна.

Увс (Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас, Өндөрхангайн хойд), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхилын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул), Булган (Баяннуур, Хангал), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Баянгол, Шаамар, Жавхлант), Дархан-Уул (Шарынгол, Хонгор, Орхон, Дархан), Төв (Эрдэнэ, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Баянчандмань, Сүмбэр), Өвөрхангай (Сант, Зүүнбаян-Улааны зүүн, Тарагтын зүүн), Дорнод (Чойбалсангийн зүүн)-д 21 см-ээс дээш зузаан, 0.12-0.39 г/см3 нягттай.

Увс (Сагил, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Түргэн, Тэс, Зүүнговь), Ховд (Булган), Завхан (Сонгино, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут, Тэлмэн, Эрдэнэхайрхан), Баян-Өлгий (Сагсайн өмнө), Хөвсгөл (Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Цагааннуур), Баянхонгор (Жаргалант, Галуут), Булган (Тэшиг, Гурванбулаг, Сэлэнгэ, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант), Орхон (Баян-Өндөр, Жаргалант), Төв (Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Зуунмод), Өвөрхангай (Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Нарийнтээл, Хайрхандулааны өмнө), Дундговь (Сайхан-Овоогийн хойд), Хэнтий (Баян-Адрага, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал), Дорнод (Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо)-д 11-20 см зузаан, 0.11-0.36 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.09-0.29 г/см3 нягттай байна. 

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаатад 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар хүйтэрч, хамгийн хүйтэн нь Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Увсын Зүүнговь, Тэс, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дархан-Уулын Орхон, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянхонгорын Гурванбулагт -47...-52 градус хүрсэн байгаа бол салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Ховд, Чандмань, Өмнөговийн Булганд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Эх сурвалж:  Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо:

,

Хархорум хотыг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх зорилгын хүрээнд Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны зөвлөлийн дарга С.Бямбацогт удирдан явууллаа.

Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд салбар бүрийн бодлого тодорхойлогч яам, агентлагуудын төлөөлөл багтан ажилладаг бөгөөд "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ын Хот төлөвлөлт, судалгаа, хөгжлийн институтийн эрхлэгч Д.Ганболд саналаа өгч, шинэ хотын бүтээн байгуулалтын төлөвлөлт, концепц, хэрэгжилтийн уялдаа холбоог хангах чиглэлээр хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Хархорум хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын товч тайлан, явцын мэдээлэл танилцуулж,

Салбар бүрийн яамд хариуцан хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөөг тус тус танилцуулан хэлэлцлээ.

Мөн цаашид:

  1. Зам тээвэр, тээврийн логистик
  2. Сэргээгдэх эрчим хүч
  3. Байгаль орчин, цаг уур
  4. Хөдөө аж ахуй, газар тариалан
  5. Түүх, соёлын дурсгалыг сэргээн хамгаалах
  6. Инженерчлэлийн дэд бүтэц, хот байгуулалт

зэрэг салбар бүрийн олон төсөл, хөтөлбөрийг илүү уялдаа холбоотой, хурдтай, чанартай хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, чанаржуулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Энэхүү хурал нь

  • Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах
  • Шинэ хотын бүтээн байгуулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг нэг цонхоор удирдах
  • Томоохон дэд бүтэц, инженерчлэлийн төслүүдийг үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэх
  • Хархорум хотын урт хугацааны хөгжлийн бодлогыг бодит ажил болгох чухал ач холбогдолтой юм.

Хархорум хот – Ухаалаг -Түүх соёлын- Аялал жуулчлалын- Эрүүл аюулгүй-,Эко ирээдүйн, тогтвортой хөгжлийг хослуулсан шинэ хот

Бид салбар бүрийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай төлөвлөлт, бодит хэрэгжилт, хариуцлагатай засаглал-аар Хархорум хотын бүтээн байгуулалтыг урагшлуулсаар байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Open procurement” сургалт, өдөрлөгийг энэ сарын 30-нд зохион байгуулна

Огноо:

,

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих" жил болгон зарласан.

Энэ хүрээнд тендер шалгаруулалтад оролцогчдод зориулж "Open procurement” сургалт, өдөрлөгийг иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл дунд зохион байгуулна.

Cургалт, өдөрлөгийг энэ сарын 30-ны өдрийн 09:00-12:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын төв байранд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах юм.

Энэ үеэр “Тендер шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох вэ, Худалдан авах ажиллагааны маргаан шийдвэрлэх эрх зүйн орчин, Цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох вэ” гэсэн гурван сэдвээр сургалт орж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.

Сургалт, өдөрлөгөөр “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд:

  • Худалдан авах ажиллагааны хууль, журам,
  • Тендерт оролцох үе шат, анхаарах асуудал,
  • Цахим худалдан авалт, системийн хэрэглээ,
  • Ил тод байдал, тэгш оролцоо,
  • Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, иргэнд тулгардаг нийтлэг алдаа, зөвлөмж, худалдан авах ажиллагаанд оролцох боломжийн талаар мэдээлэл өгнө.

Тендерт оролцогчид санхүүгийн тайлан нь системд ороогүй, түншлэл болон туслан гүйцэтгэгчийн гэрээг цахим системээр баталгаажуулаагүй, тусгай зөвшөөрөл, техникийн тодорхойлолт, тендерийн баталгаа, материалыг нууцлах зэрэг түгээмэл алдаа дутагдлыг гаргадаг байна. Эдгээр алдааг гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд болон Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос эрхлэн гаргадаг FIDIC гэрээний талаар мэдээллийг сургалт, өдөрлөгөөс авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох