Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 25-н 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч 24-26 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27,28-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27,29-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...

Огноо:

,

Бид та бүхэнд  бусад улс орнуудын зэвсэгт хүчний талаарх зарим сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэж эхлээд байгаа. Өнөөдөр Зүүн өмнө Азид орших бас нэгэн хүчирхэг зэвсэгт хүчний талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ буюу Хойд Солонгос/ нь 120,540 км/квд нутаг дэвсгэртэй бөгөөд энэ оны байдлаар 25 сая 381 мянга гаруй гаруй хүн амтай гэж тоологджээ. Хүн амын 40 орчим хувь нь цэргийн насны эрчүүд гэсэн тоо баримт бий. Нийслэл Пхеньян. Тус улсын иргэд таван жилээр цэргийн үүрэгт албыг хашдаг. Харин тэнгисийн болон агаарын цэргийн хүчинд 3-4 жил алба хаших үүрэгтэй.

БНАСАУ-ын ардын арми 1932 онд үүсгэн байгуулагдсан гэх бөгөөд өдгөө тус зэвсэгт хүчинд нийт 7 сая 580 мянган хүн бүртгэлтэй байдгаас энэ оны байдлаар 1 сая 280 мянган хүн алба хааж байгаа талаар globalfirepower.com сайтад мэдээлсэн байдаг. Солонгос Ардын арми нь хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын, тусгай ажиллагааны, пуужингийн цэрэг гээд 5 салбарладаг байна. Умард Солонгосын зэвсэгт хүчинд өдгөө танк 6075, хуягт машин 10 000, өөрөө явагч артиллер 2250, их буу 4300, пуужин харвагч болон пуужингаас хамгаалах техник 5000, нисэх хүчин нь 949 онгоцтойгоос 458 сөнөөгч, 498 дайрагч, цэргийн тээврийн 4, 204 гаруй нисдэг тэрэг, дайрагч  20 нисдэг тэрэг, сургалтын 169 нисэх онгоцтой. Мөн тэнгисийн цэргийн флот нь 1061 хөлөг онгоцтой. Үүнээс байлдааны том хөлөг онгоц 4, байлдааны үед агаарын хүчнийг дэмжих том хөлөг онгоц 8, шумбагч онгоц 86, мина тээгч 23, тэнгисийн эргүүлийн  416 жижиг хөлөг онгоцтой гэж цэргийн мэргэжилтнүүд тооцоолдог.

Умард Солонгосын арми нь холын болон дунд тусгалын Скад, Нодонг зэрэг пуужингуудаар зэвсэглэсэн. Гэхдээ пуужингийн тоо нь тодорхойгүй байна. БНАСАУ нь  энэ онд цэргийн салбарт 10 тэрбум доллар төсөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Цаашид Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим даван үерлэх төлөвтэй байна.

  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

   Мөн ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ.

 Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх заавар

Огноо:

,

Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.

• Хлорын шохой:
10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Гипохлорид:
600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Жавелион:
10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Клорсепт:
10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Тамир-Эм бэлдмэл:
1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.
• Эко-00 бэлдмэл:
Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.
• Халуун үнс, модны үртэс:
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох