Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг хятад иргэдээс монголын талд хандив гардуулав

Огноо:

,

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Эх сурвалж: ГХЯ

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрүүд

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын өнөөдрийн /2020.03.27/ ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд:

1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.

2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүйгээр бүрэн чөлөөллөө.

3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Аравдугаар сарын 1 хүртэл татвар авахгүй.

4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ.

5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.

6. 18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна.

7. Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авч ирнэ

Огноо:

,

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал: “Дэлхий нийтэд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан мэдэгдлээ хүргүүлсэн байна. Дэлхийн 100 гаруй улс иргэдээ гадаад улс орноос татаж авч байгаа. Энэ бол зөвхөн Монгол Улсад хийгдэж байгаа үйл ажиллагаа биш. Өнөөдөр өглөө Австралийн Засгийн газраас хүсэлтээ илэрхийлсний дагуу Монгол Улсад суугаа 6 иргэнээ татаж авах ажиллагаа хийгдлээ. Энэ амралтын өдрүүдэд БНСУ-аас Монгол Улсад суугаа иргэдээ татаж авах ажиллагаа явагдана. Ойролцоогоор 200 орчим Солонгос иргэн нутаг буцна. Харин манай улсын хувьд Сөүл, Токио руу дахин нислэг хийж, нийт 750 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Ирэх сарын 02, 04-нд Сөүл, 03-нд Токиогоос иргэдээ эх орондоо авчирна. Гурван удаагийн тусгай нислэгээр ирж байгаа иргэдийн хувьд ирээд тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдана. Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө. Мөн тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө.  Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ. Монгол Улсаас Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдлээ үүрэх ёстой” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Сөүлээс ирэхээр 800 орчим хүн бичгээр хандсан. Тиймээс энэ удаад ирэх хоёр тусгай нислэгт эдгээр иргэдээс ирнэ. Шинжилгээг тухайн улсдаа хэрхэн өгөх талаар Элчин сайдын яамнаас өнөөдрөөс чиглэл өгч хамгийн боломжит хэлбэрээр, аюул эрсдэл багатайгаар зохион байгуулах талаар иргэдэд тухай бүрт мэдээлэл өгнө” хэмээлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:  “Гурван удаагийн тусгай нислэгт Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын хоёр байцаагч дагалдан явж, онгоцны буудал дээр болон онгоцонд иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, асуумж авах ажлыг зохион байгуулна. Эдгээр байцаагч нь эмч мэргэжилтэй. Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах тул иргэд тэдний зааврын дагуу тайван, хүлээцтэй байх хэрэгтэй. Зорчигчдод өгөх асуумж нь эрүүл мэндийн 20 асуулттай ба үүнээс 14 төрлийн шинж тэмдгийг зорчигч заавал бичих ёстой. Үнэн зөв бичихгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулсан байгаа.  Сүүлийн 10 хоногт явсан газрууд болон хаагуур дамжиж ирж байгаагаа заавал бичнэ. Дэлгэрэнгүй бичнэ. Онгоцонд аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй, суудалдаа сууж, амны хаалтаа зүүх ёстой. Онгоцонд суухад амны хаалт тарааж өгнө. Тодорхой хугацааны дараа амны хаалтаа солино. Сольсон маскаа хаа хамаагүй хаяхгүй. Онгоцны үйлчлэгч тусгай саванд хүлээж авна.  Халуун бууруулах эм хэрэглэх шаардлагагүй. Эрсдэлтэй байгаагаа эртхэн мэдэгдсэнээр эмчлэн тусгаарлах байр руу явж, эмчлүүлэх ба энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг. Энгийн нислэг биш учраас онгоц газардахад бүх хүн босоод, үймж болохгүй. Бүх хүний нэрийг дуудах тул нэр дуудахад л босож, заасан хаалгаар гарна. Ингэснээр тухайн иргэнийг тусгаарлан эмчлүүлэх үү, тусгаарлан ажиглуулах уу гэдгийг шийднэ. Цаашлаад бусдад болон өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхад тустай юм” хэмээн анхаарууллаа.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: “Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршуулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох