Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд!

Огноо:

,

Тус ЭСЯ БНСУ-д оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн. Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг 3 дугаар сарын 15-нд хийгдсэн.

Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүмүүс байгаа тул эдгээр иргэдийн тодорхой тоо, судалгааг гаргаж Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд иргэд дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу. Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье.

СУДАЛГААНД ХАМРАГДАХ ХОЛБООС: https://forms.gle/wv1AbXT4RPrB2SY7A

Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!

Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэд судалгаанд хамрагдах шаардлагагүй болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020.03.20

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Тодруулга

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Капитал банкны хөрөнгийг Монголбанкны удирдлагууд ашигласан эсэх талаар асуулт тавьж, шалгахыг хүссэн. Энэхүү асуулттай холбогдуулан Монголбанкнаас дараах тодорхой мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 тоот тогтоолоор Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан Капитал банкны төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төрийн хохирлыг барагдуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд Капитал банк болон түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийг Эрүүгийн цагдаагийн албаны санал, прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тогтоолгосон бөгөөд эд хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэх, дуудлага худалдаанд оруулах бүрдээ прокурорын зөвшөөрлөөр битүүмжийг чөлөөлөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах ажиллагаа эхэлснээс хойш нийт  335.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Үүнээс төрийн 25 байгууллагын даатгагдсан болон даатгагдаагүй харилцах хадгаламжийг 100.4 тэрбум төгрөгөөр бүрэн барагдуулсан байна. Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 9.74 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 30 байршилд 57 ширхэг 25.06 тэрбум төгрөгийн өр төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлсэн бол одоо 69.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ажлын хэсгийн тайланг Монгол Улсын Их Хурлын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг нэн тэргүүнд барагдуулан ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүнээс тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудад хамааралгүй болно.

Монголбанканд Анод банкны эрх хүлээн авагчаас шилжүүлсэн шаардах эрхийн хүрээнд Замбуулин Виллажийн 3 орон сууцыг газрын хамт өр төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан Засгийн газрын журам батлагдаагүй байгаатай холбогдуулан тус хөрөнгө нь Монголбанкны өмчлөлд шилжин ирээгүй байгаа. Монголбанкны зүгээс авлагыг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тухайн зээлдэгчтэй ажиллаж байгаа болно.

МОНГОЛБАНК

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2022 оны ургац хураалтын урьдчилсан дүн гарлаа

Огноо:

,

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай, 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс, 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо, 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа. Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад:  

  • Төмс 18.7 хувь буюу 34.0 мянган тонн, 
  • Хүнсний ногооны ургац 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор тус тус нэмэгдсэн байна.

Энэ онд аж ахуйн нэгж, иргэд 329.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсан.

Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авсан бөгөөд зах зээлд нийтдээ 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдээд байна. 

Тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлсөн бөгөөд тэжээлд 70.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлэгдсэн. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Иргэдийг цасан шуурганаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Дуудлага №1
 
Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баян заадас гэдэг газар Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемпээс баруун хойд зүгт 10км зайд автомашин төөрч цасанд суусан гэх дуудлагаар 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагчийн бүрэлдэхүүн гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 5 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Дуудлага №2
 
Төв аймаг Сэргэлэн сум Өвөржанчивлан Адуун чулуут явах замд автомашин цасанд суусан гэх дуудлагаар 28-ны өдрийн 20 цаг 55 минутанд гарч ажиллан төөрч цасанд суусан 2 автомашиныг татан гаргаж 3 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Дуудлага №3
 
Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баянгын заадас Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемп явах зам суудлын автомашин цасанд сууж төөрсөн гэх дуудлагаөр 21 цаг 22 минутанд гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 4 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Дуудлага №4
 
Төв аймаг Баян сумын Цавчир багийн 3-н гүүрний баруун хойшоо 5км зайд суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлагаар 29-ний өдрийн 00 цаг 41 минутанд 8 алба хаагч гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 7 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Онцгой байдлын хэлтсийн 30 алба хаагч, давхардсан тоогоор 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгаалж ажилласан байна.
 
Иргэдийг цасан шурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг мөрдөж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох