Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Гүлнара Каримаво авлигын хэргээр дахин ял сонслоо

Огноо:

,

Узбекийн Ерөнхийлөгч асан Ислам Каримовын ууган охин болох одоо хорих ял эдэлж байгаа Гулнара Каримова болон түүний хамсаатнуудад сүүлийн шүүх хурлын үеэр 13 жил 4 сар хорих ял нэмж эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Укбекстаны дээд шүүхээс 3 дугаар сарын 18-нд Каримовад авлига, мөнгө угаах, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэмт хэрэг, эдийн засгийн болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж бусад 5 шүүгдэгч нарын хамт ял сонсгосон талаар мэдээллээ.

2019 оны 3 дугаар сараас хойш Ташкентийн шоронд хоригдож байгаа Каримова 1 дүгээр сарын 8-ны өдөр тус шүүх хуралд ирж оролцсон байна. Тэрээр өнгөрсөн сард Ерөнхийлөгч Шавкат Мирзиявд хандан захидал илгээсэн ба тус захидалд түүний шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгвөл улсын төсөвт 686 сая ам.долларыг буцааж өгөх саналтай байгаа талаар дурджээ.

Узбекстаны Улсын ерөнхий прокурорын газраас Гулнара Каримоваг улсын өмчит цементийн 2 үйлдвэрийн хувьцааг хууль бусаар худалдан авч, түүнийгээ гадны бизнесмэнүүдэд зарсан гэх асуудалтай холбоотой шинэ хэргийн талаар 8 дугаар сард мэдэгдэж байсан юм. Эцгийнхээ өв залгамжлагч гэж тодорхойлогдож байсан 47 настай Каримова Швед болон Швейцар улсад мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдсан.

Гулнарагийн эцэг улсаа удирдаж байх үедээ 2014 онд түүнийг Ташкент дахь гэрт нь хорионд оруулсан юм. Ислам Каримовыг 2016 онд нас барсны дараа одоогийн ерөнхийлөгч Мирзуиев залгамжилсан. 2017 онд Гулнараг 10 жил хорих ялаар шийтгэсэн боловч түүнээс хэдэн сарын дараа ялыг нь 5 жилээр богиносгож, гэрийн хорионд байлгахаар шийдвэрлэжээ. 2019 оны 3 дугаар сард гэрийн хорионд байх нөхцөл журмыг зөрчсөний улмаас түүнийг шоронд хорьсон байна.

Мөн түүнчлэн 2019 оны 3 дугаар сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Каримоваг олон улсын хээл хахуулийн томоохон сүлжээний нэг хэсэг хэмээн тодорхойлон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгаад байна.

Эх сурвалж: https://www.rferl.org
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох