Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй

Огноо:

,

Засгийн газрын тэргүүн Н.Учрал эдийн засгийн сорилттой цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх, төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг тэлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө. Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс Ерөнхий сайдын дээрх санаачилгыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид цахим системд мэдэгдэл илгээн үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой боллоо.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ 

-Хүнсний зах, Худалдааны төв
-Ресторан
-Үсчин
-Зочид буудал
-Нийтийн халуун ус
-Авто засвар /агрегат, кузов/
-Цахим тоглоомын газар
-Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин,
-Хүнсний бусад үйлдвэрлэл
-Агуулах дэлгүүр
-Баар /Паб, лоунж/
-Гоо засал
-Бөөний худалдааны төв
-Хүнсний бус барааны зах, худалдааны төв /барилгын материал, мод автотехник/
-Их дэлгүүр
-Хайпермаркет
-Супермаркет
-Минимаркет
-Хүнсний дэлгүүр
-Ая тухтай дэлгүүр / конвиниенс стоор/
-Үзүүлэнгийн танхим
-Аутлет
-Бутик
-Төрөлжсөн барааны дэлгүүр
-Мухлаг
-Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа
-Дахивар худалдан авах цэг
-Баар /билльярд/
-Баар /боулинг/
-Баар /Дэлгэцийн гольф, автомат тоглоом/
-Баар /Диско клуб/
-Баар /Караоке/
-Баар /Тайчих клуб/
-Кафе
-Кофе шоп
-Цайны газар /Нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх/
-Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг
-Хүргэлтийн хоолны үйлчилгээ
-Хумс засал
-Хувцас захиалга, засвар
-Гутал засвар
-Гэр ахуйн тавилгын засвар
-Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
-Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
-Цүнх засвар
-Нүдний шил захиалга, засвар
-Цоож, түлхүүр, засвар
-Цаг засвар
-Хими цэвэрлэгээ, угаалга
-Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
-Айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ
-Айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ
-Эд бараа түрээслэх үйлчилгээ
-Дэн буудал
-Жуулчны бааз
-Амралтын газар
-Гэр буудал
-Саун
-Бассейн
-Фитнес, спиннинг
-Аэробик, иог, бүжгийн клуб
-Боулинг
-Алжаал тайлах төв /иллэг/
-Бильярд
-Дугуй засвар
-Автомашины угаалга
-Автомашины доторлогоо
-Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэг
-Авто зогсоол /битүү/
-Хүүхдийн тоглоомын төв
-Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа
-Хөнгөн үйлдвэрлэл
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх (Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүр
-Үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн (Нийслэлийн Жижиг, дунд үй
-Хүнснээс бусад худалдаа эрхлэх (Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг)
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх
-Хүнсний бус худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл(Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг)
-Хүнснээс бусад худалдаа эрхлэх
-Соёл урлагийн талбайд гар урлал бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа эрхлэх
-Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх (Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг,
-Соёл урлагийн талбайд явуулын үйлчилгээтэй кофены цэг ажиллуулах
-Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл
-Өндөгний үйлдвэрлэл
-Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээний үйлдвэрлэл
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэл
-Баар /спорт/
-Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ
-Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар
-Хүнсний худалдаа үйлчилгээ (Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг)
-Хүнсний худалдаа үйлчилгээ (Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дү
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх (Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ )
-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагааны дүгнэлт авах
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагааны дүгнэлт авах
-Нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл
-Хоолны газрын хоол идэх хэрэгсэлд ариутгагч төхөөрөмж ашиглалтын бүртгэл

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох