Цаг үе
Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 964 хэрэг шалгагдаж байна.
Гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд удаа дараагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөнгө угаасан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Н.Ш нь шаардлага хангаагүй иргэдийн нэр дээр зээл гаргаж өөртөө болон бусдад олгосноор байгууллагад 520,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Цаг үе
“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ
Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байна.
“Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан Ажлын хэсэг “Рио Тинто” групптэй “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.

Цаг үе
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
“Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл трейд” компанийн үйлдвэрээс 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Нэг удаад гурав хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж, иргэдэд төлбөрийн баримт өгч байна.


Цаг үе
Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна



-
Цаг үе2023/09/25
Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ
-
Цаг үе2023/09/05
Мянганы Сорилтын Корпорацын Жендэр, Нийгмийн оролцоо хариуцсан захирал Шэйрон Ро...
-
Цаг үе2025/10/13
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна
-
Цаг үе2021/04/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
