Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
Цаг үе
Авто замын зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ
Өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 07-ны өдөр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ.
Тэнгэр цэлмэг, зам даваа саадгүй, явган шуургатай байна гэж “Төв АЗЗА” ТӨХК-иас мэдээллээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Цаг үе
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ



Цаг үе
Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болно.
Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Цаг үе2021/06/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2021/05/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Цаг үе2023/08/30
АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментийн төлөөлөгчидтэй уулзлаа
-
Цаг үе2022/10/04
“Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг ха...
Сэтгэгдэл