Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

22 хүүхдэд тэргэнцэр өглөө

Огноо:

,

Хөдөлгөөний бэрхшээлтэй, тархины саажилттай, явж чаддаггүй хүүхдүүдийн нэн тэргүүний хэрэгцээт бүтээгдэхүүн бол шаардлага хангасан тэргэнцэр юм. Шаардлага хангасан тэргэнцэртэй болсноор хүүхэд биеэ дааж суух, хөл гараа тэнийлгэх, гадуур гарах, бусад хүүхдүүдтэй тоглох, нийгмийн амьдралд оролцох гэх мэт олон боломж нь нээгдэж асран хамгаалагчийн ачаалал хөнгөрч хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн бусад асуудалд анхаарах боломж нь нэмэгддэг. Айвико компаний санхүүжилтээр Өмнөговь аймгийн 22 хүүхдэд стандарт тэргэнцэрийг шийдэж өглөө.
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

ОХУ-д оршин сууж буй монгол оюутнуудын анхааралд

Огноо:

,

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд хамтран Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийг эх оронд нь хүргэх ажлыг 2020 оны 03 дугаар сараас ээлж дараалан, нэгдсэн удирдлагын дор зохион байгуулж байгаа билээ.

2020 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг, Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нийтдээ 760 Монгол Улсын иргэн эх орондоо очоод байна.

ОХУ-д үлдсэн иргэдийн тоо, байршилыг нарийвчлан дахин тогтоох, тэдний тус улсад үлдсэн учир шалтгаан, эх орон руугаа явах боломжит тов, чиглэл зэргийг тодруулах, улмаар иргэдийг нутагт нь хүргэх, татан авах ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст уламжлах зорилгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутнуудаас санал асуулга авахаар шийдвэрлэсэн юм.

Иймд, нутаг буцаагүй оюутан Та https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA холбоосоор орж санал асуулгын асуултуудад үнэн зөв хариулна уу.
Санал асуулгад ОХУ-д оршин байгаа оюутан оролцсон эсэхийг нягтлах зорилгоор Элчин сайдын яамны суурин утаснаас судалгаанд оролцогч Таны үүрэн утас руу залгаж тодруулга, баталгаажуулалт хийх тул дуудлагад шуурхай хариу өгөхийг хүсье.

Жич: Хотуудын болон сургуулиудын Оюутны холбооны төлөөлөгчид үлдсэн оюутнуудынхаа мэдээлэлийг oyutan.burtgel@mail.ru шууданд ирүүлнэ үү.

Холбоос: https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сэтгүүлч нарт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ хийлээ

Огноо:

,

Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч нараа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийлээ. Шинжилгээнд хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч хамрагдсан бөгөөд бүх хүнд коронавирусний халдвар илрээгүй буюу сөрөг гарлаа.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох