Улстөр нийгэм
Засгийн газар хэлсэндээ хүрч, 4-р сарын 1-нээс татвар, НДШ-ийн хөнгөлөлт,чөлөөлөлт хэрэгжиж эхэллээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаа биелүүлж, эдийн засгаа идэвхижүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж эхэллээ. Засгийн газрын энэхүү дэмжлэгт ямар аж ахуйн нэгж болоод иргэн хамрагдах нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь уг татварын дэмжлэгт хамрагдах юм. Харин үлдсэн 0.1 хувь нь алтны компани байгаа юм. Засгийн газар хэлсэн үгэндээ “эзэн” болж эдийн засгийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ цагт дараахь аж ахуйн нэгж, иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Тодруулбал,
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуулиуд 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй эдийн засгийн дарамтгүй “нуруу” тэнэгэр байж болохоор боллоо.
- Аж ахуйн нэгжийн орлогын 2019 оны тайлангаар 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүд 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний хооронд олсон үйл ажиллагааны орлогоосоо албан татвар төлөхгүй.
- Зах худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ , хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлэгч 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр орлогод оногдох албан татвар хөнгөлөлт эдэлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед бие биенээ дэмжиж, эрсдэл багатай давах туулна гэсэн үг.
Сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэдийн хувьд журамд зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй бөгөөд нийгмийн даатгалд нь энэ хугацаанд төлснөөр бичилт хийгдэх юм.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуульд ажиллаж байгаа иргэд мөн дээрх хугацаанд цалингаа бүтнээр нь авах боломж бүрдэж байна. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй байх зохицуулалт хийгдэж байна.
Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор ганцхан Монгол Улс ч биш дэлхий эдийн засаг, нийгмийн харилцаа сорилтын өмнө тулж ирээд байна. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар энэ бэрхшээлийг олж харж, иргэд болоод аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас чөлөөлж, эрсдэлт цаг мөчийг хамтдаа эвийн хүчээр даван туулах шийдвэрүүдийг ар араасаа гаргаж, эхнээс нь ажил хэрэг болгож эхэллээ.
С.Өрлөгжанжин
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
-
Улстөр нийгэм2019/07/29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
-
Улстөр нийгэм2020/11/03
“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь&rdquo...
-
Цаг үе2023/04/13
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Үзэл бодол2019/07/18
Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл
Сэтгэгдэл