Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Огноо:

,

Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр 08 цагт хийнэ. Тус хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж шийдвэр гаргана.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар тус хуралдаанд танилцуулах юм байна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ч.Хүрэлбаатар

2

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

Ч.Хүрэлбаатар

3

Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Ц.Нямдорж

4

Журам батлах тухай

Ё.Баатарбилэг

5

Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай

Д.Сумъяабазар

6

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай

Д.Сумъяабазар

7

Төсөвт байгууллагуудыг тооллууржуулах тухай

Ц.Даваасүрэн

8

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Д.Сарангэрэл

9

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

ТАНИЛЦУУЛАХ АСУУДЛУУД

 

10

Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар

Ё.Баатарбилэг

11

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар

Б.Энх-Амгал

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

ЗГ: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага байсаар байна.

2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, есөн хувийг  Швейцар болон Сингапур, зургаан хувийг БНСУ болон ОХУ; нийт импортын 33 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг  Япон, таван хувийг БНСУ, гурван хувийг ХБНГУ тус тус эзэлж байна. Үүнээс үүдэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.

Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна.

Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт өнөөдөр дуусна

Огноо:

,

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 94.7 хувьтай байна. 

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ11 цаг 8 минут

ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх болом...

Улстөр нийгэм11 цаг 10 минут

ЗГ: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, ху...

Улстөр нийгэм11 цаг 13 минут

ЗГ: Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Цаг үе11 цаг 15 минут

Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга ...

Цаг үе11 цаг 19 минут

НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх сана...

Шударга мэдээ11 цаг 21 минут

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөр...

Цаг үе11 цаг 23 минут

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна

Улстөр нийгэм11 цаг 34 минут

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэ...

Цаг үе11 цаг 37 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Цаг үе11 цаг 42 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох