Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БОХХААБХ: Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Огноо:

,

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан 15 цаг 43 минутад гишүүдийн 55,6 хувийн ирцтэй эхэллээ.  Хуралдааны эхэнд  Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Г.Тэмүүлэн, А.Сүхбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Дэлхий нийтээрээ хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдахыг хориглох хандлагатай болсон энэ цаг үед хуулийн төслийг эргэн харах шаардлагатайг дурдаад төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг шалгалтын дүнг танилцуулах байсан ч, хэлэлцэх асуудлыг түр хойшлууллаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нарын зүгээс “Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс  нутаг болох Сэлэнгэ, Дархан -Уул, Төв аймагт ажилласан хэдий ч холбогдох тоо баримтууд зөрүүтэй байгаа тул санал, дүгнэлтээ нэгтгэх шаардлагатай” байгааг онцлоод энэ долоо хоногтоо багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Байнгын хороог хуралдуулах саналтай байгаагаа илэрхийлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

ЗГ: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага байсаар байна.

2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, есөн хувийг  Швейцар болон Сингапур, зургаан хувийг БНСУ болон ОХУ; нийт импортын 33 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг  Япон, таван хувийг БНСУ, гурван хувийг ХБНГУ тус тус эзэлж байна. Үүнээс үүдэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.

Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна.

Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт өнөөдөр дуусна

Огноо:

,

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 94.7 хувьтай байна. 

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ1 цаг 33 минут

ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх болом...

Улстөр нийгэм1 цаг 35 минут

ЗГ: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, ху...

Улстөр нийгэм1 цаг 38 минут

ЗГ: Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Цаг үе1 цаг 40 минут

Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга ...

Цаг үе1 цаг 44 минут

НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх сана...

Шударга мэдээ1 цаг 46 минут

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөр...

Цаг үе1 цаг 48 минут

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна

Улстөр нийгэм1 цаг 59 минут

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэ...

Цаг үе2 цаг 2 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Цаг үе2 цаг 7 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох