Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Нэг зургийн түүх буюу үр минь үлдэх орчлон

Огноо:

,

Японд болсон газар хөдлөлтийн үед аврагчид балгас болсон нурангийн хагарсан хэсгээс эвгүй бөгтийн шороонд дарагдсан хүн байхыг олж харжээ. Түүний өвдөг нь нугарч бие нь урагш бөгтийсөн боловч нэгэн зүйлийг энгэртээ тас тэвэрч, залбирч буй мэт болон хөшсөн байсан аж.

Нурсан байшингийн хүнд хана тааз түүний нуруу, толгойг гэмтээж бэртээсэн ч  аврах багийн ахлагч нь эмэгтэй хүн байгааг анзаарч яаралтай тусламж үзүүлэхээр багийнхнаа дуудав.

Түүнийг амьд байгаа гэж бодож байв. Гэвч амьдын шинжгүй байсан учраас цаад талын нуранги руу очихоор явцгаав.

Гэвч түүний толгойд эвгүй бөхийн буй эмэгтэйн биеийн дор ямар нэгэн зүйл байгаа мэт санагдан "хүүхэд" гэсэн бодол зурсхийн орж ирсэн аж. Аврах багийнхан эмэгтэйн биеийн эргэн тойронд буй нурангийг цэвэрлэх ажилд оров. Гурван сартай хүүг өнгөлөг хөнжилд ороон энгэртээ тас тэвэрсэн байсан ч хүү амгалан унтаж байлаа.

Эмч хүүг тэврэн авахад хүүгийн өлгийн завсар гар утас хийсэн байжээ. Утасны дэлгэц дээр үлдсэн зурваст "Хэрэв чи амьд үлдэх бол - чамдаа маш их хайртай байсан гэдгийг санаж яваарай ..."

Гар утсыг тэнд байсан бүх хүн ээлжлэн дамжуулж уншиж байсан юм. Зурвас уншсан бүх хүн уйлав. "Хэрэв чи амьд үлдсэн бол - чамдаа маш их хайртай гэдгийг санаж яваарай..." 

Энэ эхийн хайр байлаа.

Сайхан Уул.

Эх сурвалж: Аархал фэйсбүүк групп

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд Хэнтийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул тус хэсгийн замыг бүрэн хаана

Огноо:

,

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, 5 шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Гүйцэтгэгчээр: "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК
Хяналтыг: УБТЗ, УСУГ, НАЗХГ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна

Огноо:

,

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын Улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Спортын хороо, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгсний дагуу төрийн албан хаагчид өдөрт 10 000 алхам алхах, алхаж ажилдаа ирж очих, цахилгаан шатаар бус шатаар, машинаар биш явганаар зорчих зэрэг үйлийг дадал болгох эхлэл тавигдлаа.

Цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн аяны хүрээнд иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтран гарцаар гарч байгаа иргэдэд тарааж буй. Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Дашрамд дурдахад дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 000 алхахыг зөвлөдөг.

 Нийслэлийн Спортын хороо

Дэлгэрэнгүй унших

Санал болгох