Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”

Огноо:

,

13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж  эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу "The Hu" хамтлаг нотлон харуулсан.

Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа “Хү” хамтлагийн араас  Монголын “Twelve o Six” хэмээх содон нэртэй хамтлаг саяхан интернет орчинд өөрсдийн “УсГал” хэмээх  шинэ уран бүтээлээ цацаж шуугиан тарив. “Twelve o Six” хамтлагийн  анхны уран бүтээл болох “УсГал “клип нь олны анхаарлыг татаж байна. Тус хамтлагыг дэмжигчид “Хү хамтлагийн нэгэн адил дэлхийд Монгол улсаа сурталчлах  хамтлаг нэгээр нэмэгдлээ”  хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна.

“Twelve o Six” хамтлаг нь Алтан ураг хамтлагийн ахлагч,хөгжмийн зохиолч  Б.Эрдэнэбатын байгуулсан “Зун продакшн”-ы уран бүтээлчид бөгөөд эдүгээ СУИС-д сурдаг оюутнууд байна. Морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, үндсэний хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан тус хамтлагийн уран бүтээлээс “Алтан ураг”, “Хү” хамтлагийн нэгэн адил эрч хүчийг мэдрэх боломжтой.


 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд Цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна" гэв.

"Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил "Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна" гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа "Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм" хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Огноо:

,

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 19. Сугар гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 36 минутад мандаж, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, иахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 284 дуудлага хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох