Урлаг спорт
"Миний мэдэх бурхан багш" гар зургийн уралдаан зарлалаа

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг угтан Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг зохион байгуулах ажлын хэсгээс цэцэрлэгийн 4-6 настай, сургуулийн бага бүлгийн 7-13 настай хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.
Уг уралдаанд оролцогч хүүхдүүд "Миний мэдэх бурхан багш" сэдвээр бурхан багшийн намтар, түүний сургаалын талаар өөрийн ойлголт мэдлэгийн хүрээнд зурсан бүтээлээрээ оролцоно.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Уралдааны материалыг 2020.05.25-ны 12:00 цагаас өмнө МБШТ Гандантэгчэнлин хийдээс урагш 200 м.т байрлах "Номуун соёл" номын дэлгүүрт нэр, холбогдох утасны дугаараа маш тодорхой бичээд дугтуйнд хийж үлдээнэ үү.
ХЭМЖЭЭ: А3; А4 цаасан дээр зурна.
ШАЛГАРУУЛАЛТ: Мэргэжлийн зураачид шалгаруулах болно.
Ирсэн бүтээлүүдийг Бурхан багшийн их дүйчэн пэйж хуудсанд нийтэлнэ.
ШАГНАЛ: Уралдааны 2 насны ангилал тус бүрт 6-н байр шалгаруулна.
2020 оны 6 дугаар сарын 5-н буюу Бурхан багшийн их дүйчэн өдрөөр шагнал гардуулна.
ШАГНАЛ 4-6 НАС :
Тэргүүн байр-1 хүн, Өргөмжлөл, 300,000 ₮, дурсгалын зүйл
Дэд байр-2 хүн, Өргөмжлөл, 150,000 ₮, дурсгалын зүйл
Тусгай байр-3 хүн, Өргөмжлөл, 50,000 ₮, дурсгалын зүйл
ШАГНАЛ 7-13 НАС :
Тэргүүн байр-1 хүн, Өргөмжлөл, 300,000 ₮, дурсгалын зүйл
Дэд байр-2 хүн, Өргөмжлөл, 150,000 ₮, дурсгалын зүйл
Тусгай байр-3 хүн, Өргөмжлөл, 50,000 ₮, дурсгалын зүйл
Хүүхдүүд та бүгдийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80158051 утсаар лавлана уу.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
БУРХАН БАГШИЙН ДҮЙЧЭН ӨДРИЙН АЖЛЫН ХЭСЭГ
Ташрамд дуулгахад, "Бурхан багш" Энэтхэгийн олон ангит уран сайхны кино энэ сарын 8-наас эхлэн МҮОНРТ-ийн I сувгаар өдөр бүр 21:20 цагаас үзэгчдэд хүрнэ.
Урлаг спорт
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
Урлаг спорт
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.
БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ. Цаашид Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Урлаг спорт
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны тавдугаар сарын 14 хүртэл 9-17 цагийн хооронд ажиллаж байх юм гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл