Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орохгүй, цаг агаар тогтуун байна.
2020 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 15-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Цаг үе
Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болно
“Залуу офицеруудын манлайллын жил”-тэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газраас 2 дугаар сарын 9-ний өдөр Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгссөн бүрэлдэхүүний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ нь гадаад орны зэвсэгт хүчний сургалтын тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлоготой уялдуулах, гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн мэдлэг, туршлага, дадлагыг хөгжүүлэх, дэмжих, манлайллын клубүүдээр дамжуулан гаргасан санал санаачилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход чиглэжээ.
Чуулга уулзалтад ОХУ, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, БНТУ, Их Британи, Япон улсад цэргийн академи, команд штабын сургууль, Дайны коллеж болон Жанжин штабын академи төгссөн бүрэлдэхүүний төлөөлөл оролцоно. Уулзалт хоёр үе шат шаттайгаар зохион байгуулагдах ба эхний арга хэмжээ энэ сард болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд нийслэлээс орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны түрээсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар танилцууллаа. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпораци танилцууллаа.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 3 жилд 3000 орчмоор нэмэгдсэн байна. Гэвч татвар ноогдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлийн эргэн төлөлтөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.
Хурлын үеэр НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв. Түүнчлэн уг байгууллага нь татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаа юм. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
Үзэл бодол2021/08/04
“Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа
-
Цаг үе2019/10/04
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/08/04
"Урт цагаан" үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралда...
-
Шударга мэдээ2022/10/31
Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багцын барилга угсралтын аж...
Сэтгэгдэл