Цаг үе
Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргана

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. УИХ болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк бусад холбогдох байгууллагууд НЗДТГ-тай хамтран нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг дахин төлөвлөлтөд оруулах ажил эхлүүлсэн ч зарим ажил амжилттай хэрэгжсэн, зарим нь иргэдийг хохироосон. Тиймээс айлуудыг орон сууцанд түрээслээд өмчлөх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим айл орон сууцандаа орсон, орох шатандаа явж байна. Мөн гэр хорооллын газрыг орон сууцаар сольж байна. Хоёрдугаарт, нэг айл орон сууцанд орвол нэг яндан бууна гэдэг зарчмаар төслийг хэрэгжүүлж байна. Иргэд маань барьцаа төлөхгүйгээр санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орохыг хүсч байна. НОСК-ыг байгуулж, илүү олон иргэнийг богино хугацаанд оруулах ажлыг хийнэ.
Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тал бүрийн ач холбогдолтой. Барилгын компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болно. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 17 мянга 888 орон сууц баригдсан, мөн баригдаж байна. Үүнээс түлхүүр нь бэлэн 4078 орон сууц байгаа. Энэхүү эргэлтэд орж чадахгүй 4078 орон сууцны асуудлыг дээрх аргаар шийдвэрлэснээр хаа, хаанаа харилцан үр ашигтай тусна. Иргэд орон сууцтай, дотоодын барилгын компаниудын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх ач холбогдолтой байгаа. Иймээс тавдугаар сард ажлыг эхлүүлнэ. Иргэдийн хувьд тодорхой шалгуураар үе шаттайгаар орон сууцтай болно” гэв.
Эх сурвалж: НЗДТГЦаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл