Цаг үе
Хүүхдэд ээлтэй орон нутаг болно

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Өрх гэр бүлийн хөгжлийн жил", салбарын хувьд "Боловсролыг дэмжих жил" болгон онцолсон. НҮБ-ын Хүүхдийн сан, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал солилцлоо. Хүүхэд хөгжлийн цогц менежментийг хэрэгжүүлэх, хүүхэд хамгаалалын чанарыг сайжруулах, холбогдох албаны хүмүүсийн эрх зүйн мэдлэг, эцэг эхчүүдийн оролцоог сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна.
Өрх гэр бүлийн хөгжлийн жил, Боловсролыг дэмжих жилтэй холбогдуулан 1000 хүүхдийг витаминжуулах, 22 өрхөд байшин төслийг хэрэгжүүлэх, 50 өрхийг өөрийн гэр оронтой болгох, үе тэнгийн сургагч багш бэлтгэх зэрэгт хамтарч ажиллахад санал солилцлоо.
Цаг үе
Гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Цаг үе
Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “НЗДТГ нь Азийн сантай нягт хамтран ажилладаг бөгөөд нийслэлийн иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилгын хүрээнд “Хотын засаглалыг сайжруулах” төслийг 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлсэн” хэмээв.
Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутагт Улаанбаатар хотын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014 оноос эхлэн хоёр жил тутам хамтран зохион байгуулахад хүний нөөц болон санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилладагт талархлаа илэрхийлсэн юм. Мөн цаашид энэхүү форумын үйл ажиллагааг өргөжүүлэх нь Улаанбаатар хотын хувьд маш чухал гэдгийг дурдаж байлаа.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Цаг үе
Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна
Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна.
Тодруулбал, 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байна. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр “Мах экспорт” ХХК-ийн бэлтгэл ажилтай танилцлаа.
2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв. Тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулах юм. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг байгуулсан” хэмээлээ.
Нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Мах экспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлхүү “Наймдугаар сарын сүүлч буюу малыг тарга тэвээрэгтэй байх үеэс нөөцийн махыг бэлтгэж эхэлдэг. Манай компанийн хувьд арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд нөөцийн махыг бэлдэж дууссан. Нөөцийн махаар хонь, ямаа, үхрийн мах бэлтгэдэг бөгөөд гэрээний дагуу 552 тонн махыг нөөцлөөд байна. Нядалгаа, үзлэг, хөлдөөлт, савлагаа зэрэг бүх үйл явцад технологийн шаардлагыг ханган ажиллаж байгаа” гэсэн юм. Тус компани нь ОХУ, БНХАУ, Казахстан улс руу мах экспортолдог аж.
-
Улстөр нийгэм2019/06/19
Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна
-
Улстөр нийгэм2020/09/15
ЗГ: Хилээ нээхгүйгээр хэвийн горимд шилжиж байна
-
Цаг үе2020/07/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/03/05
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уу...
Сэтгэгдэл