Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 29. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. 

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой 6 хүнс

Огноо:

,

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.

  1. Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
  2. Овьёос: Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Овьёос нь уусдаг эслэг болон уургаар баялаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. В амин дэмийн агууламж нь 55%-тай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний биеэн дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тустай. Сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх, аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн бал хийж сайн хутгаж хэрэглэнэ.
  3. Халуун шоколад: Хар шоколад нь флавоноидоор баялаг байдаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан ,чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх,  хавдарын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд 2 дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.
  4. Хар шош: Хар шош нь уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг, исэлдэлтийн эсрэг бодисын агууламж бусад төрлийн шошнуудаас их байдаг. Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтэнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.
  5. Хушга: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь зүрх судсыг эрүүл байлгахад тустай ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг төдийгүй аминдэм E-ээр баялаг байдаг. Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээргээр тустай байдаг.
  6. Амтат төмс нь зөвхөн амтаараа төдийгүй эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанараар маш сайн хүнсний ногоонд тооцогдоно. Кали, магни, аминдэмүүд олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Калий ихээр агуулдаг нь цусны даралтыг бага байхад туслаж, цус харвахаас сэргийлдэг талтай. Жигнээд, хуураад, буцалгаад гээд янз бүрээр ашиглаж болох ба дөнгөж тогооноос гарсан төмсний зутан шөл идэх нь хүйтэнийг эсэргүүцэхэд тустай.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг

Огноо:

,

Өмнөд Африкаас гаралтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт тархсан, нэлээд түгээмэл ургамал юм. Гоодаль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг. Мөн гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай болгодог байна.

Гоодаль цэцгийг:

1. Aethiopican Calla

2. Zantedeschia Calla

3. Zantedenschias Calla Lily гэж 3 ангилдаг байна.

Гоодалийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр болон нярайлсан эмэгтэйд гоодалийг бэлэглэж болно. Энэ цэцэг нь төдийлөн нарийн арчилгаа шаардаад байдаггүй. Тиймээс айл гэр, албан байгууллага гээд ердийн тасалгаанд хаана ч тарьж, ургуулахад тохиромжтой.



Арслангийн ордныхонд ээлтэй гэгддэг энэхүү цэцгийг хар шороон хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа 200 гр усаар усалж, 14 хоногт нэг удаа борддог. Гоодалийг сайтар ургуулах, цэцэглүүлэх хамгийн гол хүчин зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог. Энэ үед усалгааг багасгана.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

2020 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7, 8-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох