Цаг үе
"COVID-19" халдварын эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм
"COVID-19" халдварын эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-12
1. БНХАУ-ын Бээжин хотын цэргийн эмнэлгийн судлаачид "COVID-19" өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнд шинжилгээ хийхэд 6 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэхдээ судлаачид коронавирус бэлгийн замаар дамжин халдварладаг эсэхийг цаашид судлах шаардлагатай гэжээ.
2. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаачид "COVID-19"-тэй 1376 өвчтний 58.9 хувийн эмчилгээнд гидроксихлорокин хэрэглэж энэ нь нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.
3. Жонс Хопкинсийн инженерийн болон нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид хамтран тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн өвчлөлийг "COVID-19"-ийн шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй холбон эрсдэл тодорхойлох "COVID Control" аппликэйшн зохиожээ. Хэрэглэгч аппликэйшнд биеийн температур, шинж тэмдгийн мэдээллийг өдөр бүр оруулснаар программ бүртгэн, зурагжуулж коронавируст халдварын шинэ болон сэжигтэй тохиолдлыг илрүүлдэг болжээ.
4. БНХАУ-ын Чунчан хотын эмнэлгээс эдгэрч гарсан 6 хүнд лабораторийн шинжилгээгээр дахин коронавирус илэрчээ. Эдгээр хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг бөгөөд ойрын хавьтлуудад коронавирус илрээгүй байна.
5. Бельги улсад "COVID-19"-өөр өвдсөн 26 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйгээс 960 гр жинтэй төрсөн нярайгаас 7 хоногийн дараа коронавирус илэрчээ. Ээж 21 хоног, хүүхэд 14 хоногийн дараа эдгэрсэн байна. Тиймээс хүүхэд харьцангуй хурдан эмчилгээ авдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
6. “Northwestern” их сургуулийн судлаачид Америк, Хятад, Франц, Герман, Итали, Иран, Солонгос, Испани, Швейцарь, Их Британи улсын коронавируст халдварын улмаас нас барсан хүмүүсийн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийхэд Итали, Испани, Их Британи улсын өвчтнүүдэд Д аминдэмийн хэмжээ бага байжээ. Тиймээс судлаачид "COVID-19"-ийн нас баралтад Д аминдэмийн дутагдал нөлөөтэй байх магадлалтай гэж үзжээ.
7. Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид COVID-19 өвчний явцад нөлөөлж болох таван хүчин зүйлийг нэрлэжээ. Үүнд:
- вирусний хэмжээ: вирусний тоо бага байгаа үед шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн өвчлөл илэрдэг бол их хэмжээний вирус нь дархлааны системд хүчтэй нөлөөлж улмаар илүү ноцтой хүндрэл үүсгэдэг.
- Генетик: хувь хүний удамшлын онцлог нь халдварт өртөх эрсдэлд нөлөөлнө. Хүлээн авах эсийн гадаргуугийн бүтэц нь хүн бүрт харилцан адилгүй, өвөрмөц шинж чанартай байдаг. Тухайлбал, зарим хүний эсийн гадаргууд уураг бага байвал "COVID-19"-ийн халдварт тэсвэртэй байж болох юм гэжээ.
- Халдвар дамжих зам: ханиах, найтаах үед агаарт цацагдсан дуслуудаар амьсгалах болон бохирлогдсон гадаргууд хүрэх замаар вирусний халдвар авах нь өвчний явцад нөлөөлж болно.
- вирусний хоруу чанар: коронавирусний хоруу чанар ихтэй омог нь эд эсийг гэмтээж, дархлаа сулруулан өвчний явцыг хүндрүүлнэ.
- Дархлааны байдал: өмнө нь халдварт өвчнөөр өвдсөн эсэх нь коронавируст халдварын үед үзүүлэх бие махбодийн хариу үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эдгээр хүчин зүйл нь хүн бүрт ялгаатай тул халдвар авсан хүний өвчний явц, тавилан хэрхэн өрнөхийг таамаглах аргагүй. Тиймээс коронавирус халдвар авсан ихэнх хүн хөнгөн хэлбэрээр өвчилнө гэж үзэж байгаа хэдий ч хэнд ч эрсдэл учирч болзошгүйг цартахлын аюул гэж судлаачид онцолжээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2025/06/25
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүрг...
-
Шударга мэдээ2022/01/13
Сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өглөө
-
Цаг үе2021/03/16
Нэг, хоёрдугаар ангийнханд зориулсан ХҮРД ЦЭЭЖЛЭХ картаа ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!
-
Цаг үе2023/10/06
Бүх шатны боловсролын байгууллагад нийт 53 мянган багш ажиллаж байна
