Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна

Огноо:

,

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд байна. Нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан юм. 449 газрыг хамруулсан тус хяналт шалгалтаар 560 орчим зөрчлийг илрүүллээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.

Мөн хүүхдийн бэлэгний сахарын агууламжид анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Нэг ширхэг жүүс, нэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, түүнтэй төст бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад буюу 6 ширхэг бүтээгдэхүүн орсон дундаж бэлэгний сахарын агууламжийг тооцож үзэхэд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэсэн судалгаа бий. Энэ нь ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдагтай харьцуулан үзэхэд даруй 16.5 дахин их байна. Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдийг өвчлүүлэх эрсдэлтэйгээс гадна хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршлыг бууруулдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй юм.

Иймээс сахарын агууламж багатай, эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: НМХГ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

МИАТ: Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэж эхэллээ

Огноо:

,

МИАТ ТӨХК нь Ковид цар тахлын хязгаарлалтын улмаас гурван жил гаруйн хугацаанд завсарлаад байсан БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгээ өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс дахин эхлүүлж байна.

МИАТ ТӨХК долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ.  Тус чиглэлийн нислэгийн тийз 1,208,000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд эрт захиалах тусам илүү хямд байх болно гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын  30-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Зөвлөгөөнөөр, эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн нөөц, нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын явц болон гэмт хэрэг зөрчлийн талаар хэлэлцсэн юм.

Тухайлбал, Сүүлийн гурван жилийн хугацаанд приус маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ийм 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь илрүүлж, нүүрсэн яндан хулгайлдаг дөрвөн бүлгийн 45 хүнийг баривчилжээ. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь яндантай тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу ислийг 4.5 дахин их хэмжээгээр ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гурав, 12 дугаар хороонд хийж, Ногоон бүсийг бий болгожээ. Ингэснээр тухайн бүсэд гарсан гэмт хэрэг, дуудлагын мэдээлэл 40.3, халаасны  хулгайн гэмт хэрэг 18.3, танхайрах, олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах зөрчил 69.8 хувиар тус тус буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт байгааг дурдсан юм. Дээрх бүсийн 225 байршилд 553 камер байршуулжээ.

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмэлтээр 226 орыг дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17:00-21:00,  бямба гарагт 11:00-18:00 цаг болгож, уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмэлтээр 21:00, ид ачааллын үед 00:00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч байна

Огноо:

,

Хууль зүй, дотоод хэргийн сайдан 2019 оны зургадугаар сарын 7-ны өдрийн тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэн та саналаа өгөөрэй.

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”
  • Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэгт “харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох” гэж тус тус заасны дагуу санал авч байна.

Энд дарж саналаа өгнө үү.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ ОНӨТҮГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол8 цаг 50 минут

Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2023”-аа зарлаж байна

Улстөр нийгэм15 цаг 49 минут

АТГ: Эрүүгийн 12 хэрэг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Урлаг спорт15 цаг 50 минут

“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно

Шударга мэдээ15 цаг 53 минут

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

Цаг үе16 цагын өмнө

МИАТ: Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэж эхэллээ

Улстөр нийгэм16 цаг 3 минут

Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялги...

Үзэл бодол16 цаг 7 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуу...

Цаг үе16 цаг 10 минут

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ

Цаг үе16 цаг 20 минут

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч бай...

Цаг үе16 цаг 29 минут

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурн...

Санал болгох