Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь  эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.

Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир  чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.

Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын ШШ-тай хамтран зохион байгуулахыг ХНХ-ын сайдад даалгав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Нийт хүн амын 60 хувь нь коронавирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаад байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна.

2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна.

Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болголоо.

Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлаар Хятадын талтай хэлэлцэн тохиролцох, хилийн хяналтын цэг байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах бүтээн байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болголоо.

“Замын-Үүд” чөлөөт бүс байнгын ажиллагаанд орсноор иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх итгэлтэй болж, дулааны улиралд бүтээн байгуулалт хийгдэж, ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтэц сайжирч, хилийн хяналтын мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу нэг цонхны үйлчилгээ үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад, дотоод худалдаа эрхлэлт болон орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна

Огноо:

,

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто   2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсын Их Хурлын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох