Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой 6 хүнс

Огноо:

,

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.

  1. Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
  2. Овьёос: Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Овьёос нь уусдаг эслэг болон уургаар баялаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. В амин дэмийн агууламж нь 55%-тай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний биеэн дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тустай. Сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх, аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн бал хийж сайн хутгаж хэрэглэнэ.
  3. Халуун шоколад: Хар шоколад нь флавоноидоор баялаг байдаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан ,чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх,  хавдарын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд 2 дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.
  4. Хар шош: Хар шош нь уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг, исэлдэлтийн эсрэг бодисын агууламж бусад төрлийн шошнуудаас их байдаг. Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтэнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.
  5. Хушга: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь зүрх судсыг эрүүл байлгахад тустай ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг төдийгүй аминдэм E-ээр баялаг байдаг. Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээргээр тустай байдаг.
  6. Амтат төмс нь зөвхөн амтаараа төдийгүй эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанараар маш сайн хүнсний ногоонд тооцогдоно. Кали, магни, аминдэмүүд олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Калий ихээр агуулдаг нь цусны даралтыг бага байхад туслаж, цус харвахаас сэргийлдэг талтай. Жигнээд, хуураад, буцалгаад гээд янз бүрээр ашиглаж болох ба дөнгөж тогооноос гарсан төмсний зутан шөл идэх нь хүйтэнийг эсэргүүцэхэд тустай.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох