Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл /2020.06.13/ Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх  зургийн даалгаварыг батлуулаад байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл  өвсний түймэр 273 удаа гараад байна. Тиймээс Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/454 дүгээр захирамж батлагдсан. Тус ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 26 зуслангийн аманд үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажил иргэдийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж үр дүнд хүрэх учиртай.Эхнээсээ иргэд орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас энэ ажил үр дүнтэй болж Шадивлангийн 12 байршилд орц гарцыг амжилттай нээгээд байна” гэв.

Шадивлан зуслангийн тухайд  896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай. Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу  орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхлэж байна. Ажлын хэсэгт нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Нийт 65  албан хаагчид оролцож байна. Цаашдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө баримтлан дүүргүүд  газар олголт хийх, кадастрын зургийн дагуу хашаа бариулах, орц гарц гаргаж газар зохион байгуулалтыг хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох