Шударга мэдээ
Баяр наадмын тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр борлуулна
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдаална. Мөн энэ жилийн нэг онцлог гэвэл 1200 тасалбарыг цахимаар буюу eservice.ulaanbaatar.mn нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн порталаар борлуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын 50 хувийг буюу 6000 тасалбарыг ард иргэдэд, гадаадын жуулчдад 3000 тасалбарыг тус тус худалдаалж, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгох аж.
Тасалбарын үнийн хувьд наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байна. Мөн баяр наадмын тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг учраас үүнээс сэргийлэх, зайлсхийх зорилгоор нэг хүнд 2 ширхэг тасалбар л олгохоор зохицуулалт хийжээ.
Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Зөвшөөрөл нь 3000, 10 000 төгрөгийн үнэтэй байна.
Шударга мэдээ
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2864.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.


Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Шударга мэдээ
Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав
Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.
Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
-
Улстөр нийгэм2020/09/22
УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
-
Цаг үе2023/09/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно
-
Улстөр нийгэм2020/07/08
Монгол Улсын Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв
-
Улстөр нийгэм2024/12/26
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тө...
