Урлаг спорт
Баяр наадмын хөтөлбөрт шинэ үйл ажиллагаа нэмэгдлээ

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 7 сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна.
7 дугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг.
Тиймээс энэ жил Байгальорчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг Англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна.
Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Тасалбар борлуулах цэгүүд:
Ticket.mn,
• Нийслэлийн Аялалжуулчлалын газрын жуулчны Мэдээлэл, сурталчилгааны төвүүд /Төвшуудан, УБ шилэнбанк/
• Зочид буудлууд
Холбогдохутас: 9700-3300, 99947478
Урлаг спорт
"Өмнийн говийн хийморь" сонсдог ном хэвлэгдэн гарлаа

Урлаг спорт
“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуулагдана
“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн наадмын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албанаас хамтран “Алтан бүрээ-2021” цэргийн хөгжмийн их наадмыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ наадмын гол онцлог нь Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулна. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, зарим урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчид оролцоно. Ингэхдээ аймаг, орон нутгийг бүрэн хамруулах хүрээнд бүсчилж, оролцуулна. Тухайлбал, зүүн, төв, баруун, хойд бүсийн цэргийн хүрээгээр нь бүсчлэх бөгөөд энэ нь цэргийн хөгжмийн хөг аяас гадна аймаг, орон нутгийнхаа соёл, онцлогийг харуулсан аялгууг эгшиглүүлэхээрээ онцлог юм. Баруун бүсийн цэргийн хүрээ гэхэд олон ястны соёл, урлагийг эгшиглүүлнэ гэсэн үг. Их онцлогтой сайхан наадам болно харж байна. Наадмын бэлтгэл ажлыг ч үндсэндээ хангаад дуусаж байна.
Наадмыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Уг нь төлөвлөгөө ёсоор Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 3 дугаар сард зохион байгуулахаар байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 2021 оны 6 дугаар сар хүртэл хойшлуулсан. 6 дугаар сарын 1-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл нэгдсэн бэлтгэлийг эрчимтэй явуулж, Сүхбаатарын талбайгаас олон нийтэд хүргэнэ. Түүнээс өмнө бүсчилсэн цэргийн хүрээд дотооддоо мөн бэлтгэлээ явуулах учиртай. Мэдээж цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулагчид бидний хувьд 6 дугаар сар гэхэд цар тахлын нөхцөл байдал намжина гэж найдаж байна.
Хэрэв цар тахлын нөхцөл байдал хумигдаагүй байвал тодорхой хугацаагаар хойшлох уу?
-Тэгнэ. Гэхдээ бидний хувьд цагийн байдал сайжирна гэдэгт бүрэн итгэж байна.
Өмнө нь ийм төрлийн цэргийн хөгжмийн наадам зохион байгуулагдаж байв уу?
-Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Эх орны төлөө”, зарим Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд болон ерөнхий боловсролын дунд сургуулиудын хэмжээнд “Мөнгөн бүрээ” хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан. Олон улсын жишигт хүрэхүйц, цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулсан их наадам нь энэ жилийнх байх болно. Энэ наадамд төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зэвсэгтэй, гардан тулааны үзүүлбэр, ЦДБЭЧ, ХЦДБЭЧ-ын хамтарсан үндэсний бүжиг, Үндэсний үлээвэр найрал хөгжим зэрэг ард иргэд, үзэгч олноо цэрэг дайчдаараа бахархах үзлийг түгээх олон сайхан үзүүлбэрүүд багтана.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Урлаг спорт
Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ
Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц энэ сарын 14-ний өдрийн 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.
Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
-
Улстөр нийгэм2019/06/16
УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
-
Чөлөөт цаг2020/01/27
Их, дээд сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоолоо
-
Чөлөөт цаг2020/10/14
Найман эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай гэж оношлогддог
-
Урлаг спорт2019/08/30
"Халхын голд байгуулсан гавьяа” киноны нээлт ирэх сарын 2-нд болно