Шударга мэдээ
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар гардуулж өгөв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 2019-2020 онд нийтдээ 35 хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна. Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон. Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана” гэсэн юм.
Шударга мэдээ
Цэргийн тангаргийг монгол бичгээр бичиж өрсөлдөв
Түүнчлэн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байнгын бие бүрэлдэхүүний дунд “Цэвэр монгол бичигтэн” уралдааныг зохион байгуулж явууллаа. Ингэхдээ Цэргийн тангаргийг монгол бичгээр хэрхэн цэвэр, уран бичих вэ гэдгээр өрсөлдсөн бөгөөд уралдаанд 30 гаруй офицер, ахлагч оролцож, бүтээлээ ирүүлсэн юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ахлах ахлагч Ч.Ганзам, дэд байрт дэд ахлагч У.Отгонзаяа, гутгаар байрт дэслэгч Ц.Ууганбаяр нар бусдыгаа манлайлан оролцлоо.
Ахлах дэслэгч Э.Ууган-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 110 дугаар анги)
Шударга мэдээ
“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар
Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд, доорх зурган тайлбарын дагуу шинжилгээний цаг авч үйлчлүүлнэ. Тухайлбал www.eruul.gerege.mn сайтаар нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээний цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу харьяалал харгалзахгүй үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ
Шударга мэдээ
ХШУС-ийн захирал Д.Ганхуягт хариуцлага тооцохыг багш оюутнууд шаардаж байна
Гэвч Ц.Жаргалсайхан томилолтоор яваагүй, томилолтын зардал болох 4.5 сая төгрөгийг эргүүлж төлөөгүй нь шалгалтаар тогтоогджээ. Гэвч найзыгаа томилолтоор явуулах нэрээр санхүүгийн зөрчил дутагдал гаргасан ХШУС-ийн захирал Д.Ганхуягт ШУТИС-ийн захиргаанаас ямар ч арга хэмжээ авалгүй, сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг нэрээр халхавчлан хариуцлага тооцохгүй, оюутнуудын төлбөрийн мөнгөнд үрэлгэн ханддаг захирлуудын толгойг илж байгаад багш оюутнууд тун их бухимдаж байна.


-
Шударга мэдээ2020/05/12
Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоно
-
Улстөр нийгэм2020/02/21
Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн гэв
-
Чөлөөт цаг2020/07/07
Их, дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна
-
Урлаг спорт2019/11/28
"The Hu" хамтлаг “Чингис хаан” одон хүртлээ