Улстөр нийгэм
Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу 2020 оны долоодугаар сарын 10-15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/86 тоот тушаал гарсан байна.
Эх сурвалж: НЭМГ
Улстөр нийгэм
Эрдэс баялгийн салбар оны эхний 5 сард Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлэв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 5 сарын байдлаар 6,515.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,463.9 тэрбум төгрөг байна.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.
Уул уурхай, олборлох 1,432.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувь,
Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь,
Тусгай зөвшөөрлийн төлбөр 12.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
Бусад орлого 17.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр боллоо.
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан тус хурлаар “Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн талаар танилцуулав. Монголбанк нь 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан, хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, мөрдөн ажиллахад бэлэн болгоод байна. Тус стратегид 2026 он гэхэд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна.
Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Монголбанк, АХБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл” юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн танилцууллаа. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Эцэст нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ руу хийх төлбөр тооцоонд үүсэж байгаа хүндрэл болон тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хуралд оролцогчид хэлэлцлээ.
Хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Монголбанк
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Литва улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Элчин сайд Аудриус Брюзгаг хүлээн авч уулзав.
Найман жилийн дараа болж буй Монгол, Литвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, манай улсын санаачлага болох Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг дэмжин оролцож байгаад талархал илэрхийлэв.
-
Чөлөөт цаг2020/04/24
БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ
-
Урлаг спорт2019/09/29
Жуулчдыг далласан Mongol nomadic-т өнжсөн нь
-
Улстөр нийгэм2021/10/07
Шинээр хэрэгжих хуулиудын талаарх танилцуулга, мэдээллийг өглөө
-
Шударга мэдээ2019/07/19
Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх авто замын ажил ирэх сарын 1-нд ...