Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөвсөл далайн ус руу уулын үерийн ус орж байгаа болох нь тогтоогдсон

Огноо:

,

Энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн оройн 18 цагаас эхлэн Хөвсгөл аймгийн Анчигасын даваа орчим үйл ажиллагаа явуулдаг Agartha Resort жуулчны бааз Хөвсгөл далай руу бохироо цутгаж байна гэх мэдээлэл цахим, олон нийтийн сүлжээгээр нийтэд тархсан. Үүний дагуу тус цагдаагийн газрын Хатгал тосгон дахь цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганболдоор ахлуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн, ОБГ-ын Хатгал тосгон дахь Гал унтраах 69 дүгээр ангийн алба хаагч, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны усны чанар, экологийн төлбөр тооцох мэргэжилтэн, Хатгал тосгоны цаг уурын усны мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг завиар тухайн газарт очиж ажиллалаа.

Бохир цутгагдаж байна гэх газар нь Хатгал тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт усан замаар 68 км зайтай далайн зүүн эрэг дагуу байрлах Балчиргант гэх нэртэй газар бөгөөд газар дээр нь шалгалтын ажиллагааг явуулахад далайн ус руу уулын үерийн ус орж байгаа болох нь тогтоогдсон. Цахим сүлжээнд тархсан зураг дээр нуурын эрэгт цагаан өнгийн хоолой байрлуулсан мэт харагдсан зүйлийг шалгахад үерийн ус цутгаж байгаа хэсэгт ясажсан цагаан өнгийн 4 метрийн урттай ёзоор модны хэсэг байсан. Ажлын хэсэг тухайн газрын ус , хөрснөөс зориулалтын з төрлийн тусгай багаж ашиглан дээж авч үзэхэд хөрс болон ус ямар нэгэн бохирдолгүй хэвийн гэсэн дүгнэлт гарсан.

Мөн далайн ус бохирлогдсон гэх газраас Agartha Resort жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байгаа газар хүртэл усан замаар 20 орчим км зайтай юм.

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: 23-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална. 

2026 оны долоодугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, Алтайн өвөр говиор 37-42 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. 30-32 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна. 


2026 оны долоодугаар сарын 24-нөөс
2026 оны долоодугаар сарын 28-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

24, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 38-43 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.

Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.

Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.

FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ

Огноо:

,

Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.

Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох