Улстөр нийгэм
Өмнөговь аймгийн хэмжээнд 20 га талбайг нөхөн сэргээнэ
Өмнөговь аймгийн хэмжээнд энэ жил 20 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөсөн. "Говь гурван сайхан" байгалийн цогцолбор газраас Баяндалай, Номгон сумын газар нутагт 10 га талбайг эхний ээлжинд нөхөн сэргээх шаардлагатай байгааг онцоллоо. Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах төсвийг аймаг орон нутгийн түвшинд шийдвэрлэж, ажлыг хууль журмын дагуу гүйцэтгүүлж, мэргэжлийн байгууллага холбогдох албаныхан онцгой анхаарч ажиллана.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Шударга мэдээ2022/11/15
Уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын бусад төрөлх гажиг засах тусл...
-
Улстөр нийгэм2022/11/18
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ
-
Цаг үе2021/01/05
Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2022/06/29
Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж...
Сэтгэгдэл