Урлаг спорт
Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.
Улсын аварга П.Бүрэнтөгс:
Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий
Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана
Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга
Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан
Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших
Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм.
Урлаг спорт
90 настай Ц.Раднаа Ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.
Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн юм.
ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.
Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
Наймдугаар сарын 30-ныг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа
Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
ОУХМ Ц.Баттулга паралимпоос мөнгөн медаль хүртлээ
Монголын баг одоогоор 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжүүлж байна!
-
Шударга мэдээ2022/11/30
Иргэдийг цасан шуурганаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна
-
Шударга мэдээ2020/12/02
Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл ...
-
Цаг үе2019/07/23
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Цаг үе2023/09/20
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно