Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 14. Ангараг гараг. Тооно одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр.

Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ

Огноо:

,

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ.

Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.

Мөн энэ онд Hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12, ирэх онд 15 хог тээврийн машинаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм. Парк шинэчлэлийг ийнхүү төлөвлөсний дагуу хийснээр хог тээврийн асуудал 100 хувь шийдэгдэх аж.

Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, орон сууцны бүтээн байгуулалт ихэссэн. Гэвч 10 гаруй жилийн хугацаанд хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгээгүй юм. Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай буюу ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй аж. Тиймээс засвар үйлчилгээ их хийдгийн улмаас хог ачилтыг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж иргэд ихээр бухимддаг бөгөөд ийнхүү парк шинэчлэл хийснээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

2022 оны 08 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 11-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Улз, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Харин Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-35 см харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 7 см даван үерлэж байна.

Маргааш буюу 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Санал болгох