Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Маршрутын бус, олон салаа зам гаргаж нүүрс тээвэрлэж байжээ

Огноо:

,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус сумын нутгаар нүүрс тээвэрлэж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас наймдугаар сарын 24-28-ны хооронд шалгалт хийлээ.

Шалгалтаар “Мөнх наран ази инженер” ХХК, “Хөгжлийн мөр” ХХК, “Trans Asian road” ХХК, “Ачит тус” ХХК, “Мөнгөн хүлэг” ХХК-ын нийт 45 тээврийн хэрэгслийг шалгаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут, замналыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоож, чиглэлийг өөрчилсөн, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан зөрчилд торгууль ногдуулан, нүүрс тээврийг Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлүүлэн зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Өлзийт сумын нутагт олборлолт, нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгажээ. Өлзийт сумын 4-р багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-020942, MV-020943 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Хэрлэн-Энерго” ХХК-ийн жонш олборлолт, 4-р багийн нутаг Цагаан дэрс гэх газарт “Гранд стоун солюшн” ХХК-ийн хийж буй техникийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын MV-019018 дугаарт тусгай зөвшөөрөлтэй “Межик бридж” ХХК-ны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгаж нөхөн сэргээлтийг хийж дуусгах хугацаатай үүрэг чиглэл өглөө. Цаашид “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг эрчимжүүлэх, тус сумын Цагаан чулуут, Дэл, Хөнжлийн ууланд хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх тухай сумын удирдлагуудад чиглэл өгсөн байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох