Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцыг шалгалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын дөрвөн сайдын хамт Дорноговь аймагт хийгдэж буй бүтээн байгууулалтын ажлуудыг биечлэн шалгаж, албан томилолттой ажиллалаа. Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажлыг шалгав.

Ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил 2021 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Хоёрдугаар ээлжийнх мөн оны есдүгээр сард дуусч, ашиглалтад хүлээлгэж өгхөөр төлөвлөжээ. Тус хотхон нь  4500мкв талбайтай оффис болон үйлчилгээний барилга нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэх юм.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд үйлдвэрийн барилгын талбайн тэгшилгээ, 1,5 км урт хүрээ хашаа, хашаан дотор технологийн бүсэд баригдах 11 объектийн суурь хөрсний бэлтгэл ажил тус тус хийгдэж байна. Дэлхий дахинаа тархаад буй КОВИД19-ийн дагалдах хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт ажил гүйцэтгэлүүд хийхэд абраа материалын импорт удаашрах зэрэг хүндрэлүүд гарч 4-5 сарын хугацаа алдсан ч энэ онд багтаан Газрын тосны үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа гэдгийг холбогдох ажилтнууд хэллээ.

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн тус аймгийн төв Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлд баригдах зүүн төмөр замын төслүүдийн бэлтгэлийг газар дээр шалгав. Нийт 846 км, 1,1 тэрбум ам долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа аж.  Уг төмөр зам баригдвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өгөөж өндөр байх болно гэдгийг шалгалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд  онцолж байв.

Мөн төслийн хэрэгжүүлэгчээр ЗХЖШ ажиллаж байгаа нь дотооддоо үр ашигтай, ач холбогдолоо харуулж байгаа гэв. Тухайлбал нэг цэргийн албан хаагч сард 2 сая гаруй мянган төгрөгийн цалинтайгаар төсөлд үүрэг гүйцэтгэн ажиллана гэж ЗХЖШ ийн бүтээн байгуулалтын хөгжлийн газрын дарга Д.Жаргалсайхан танилцуулсан.

Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций дэхь Тавантолгой орд газар чиглэлд баригдаж төмөр замын барилгын явц хуваарийн дагуу тасралтгүй хийгдэж буйг Монгол улсын Ерөнхий сайд онцлон сайшаагаад  мөн чиглэлд газрын тос дамжуулах хоолой баригдахыг ттооцож мэргэжилтнүүд ажлын уялдаагаа сайжруулж, ажиллахыг сануулсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдах 414,6 км төмөр замын доод бүтээцийн ажил дуусч дээд бүтээцийн 221 км замын угсралтыг гүйцэтгэж байгаа аж. Уг төмөр замын трассын дагуу уул уурхайн орд газрын 37 ашиглалтын лиценз аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгогдсон байдаг аж. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох