Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Орон нутгийн сонгуулийн талаар хамтарсан уулзалт боллоо

Огноо:

,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санаачлан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, телевизүүдийн төлөөллүүд оролцсон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд нягт хамтран ажилласныг онцлоод, орон нутгийн сонгуулийн хугацаанд анхаарах зарим асуудлуудын талаар санал дэвшүүлэв. Мөн холбогдох байгууллагууд сонгуулийн хугацаанд гарсан зөрчил болон түүний шалган шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”, 2020 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавих журам”-ыг танилцууллаа.

Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд Радио, телевизүүд, мэдээ, мэдээллийн сайтууд, хуулийн хүрээнд хамтран ажилласныг онцлоод аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд радио, телевизээр болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулах, түүнд хяналт тавих журмын талаар орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид, холбогдох албаны хүмүүст цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн хэвлэл мэдээллийн болон бусад холбогдох байгууллагуудын хүсэлтээр хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд хууль, журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг онцлон тэмдэглэв гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 189,5 мянга орчим айл өрх хамрагдана

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж ирсэн.

Уг тогтоолоор батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг “100 хувиар” гэж өөрчлөхөөр холбогдох яамдаас саналыг авч, Засгийн газрын  өнөөдөр /2020.09.23/-ийн хуралдаанаар шийдвэрлүүллээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сараас дараа оны 03 дугаар сарыг дуустал оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ.

Энэхүү хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төв, 3 сум (Хархорин, Мандал, Замын-Үүд)-ын 189,5 мянга орчим гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүд хамрагдах юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Я.Содбаатар: Төр байгаа цагт хяналт шалгалт байна

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 23-ны өдөр  Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг болон хилийн боомтуудын албан хаагчидтай цахим сүлжээгээр холбогдон үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Шадар сайд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах болон цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлоод талархал илэрхийлэв.

Түүнчлэн “Т.Гантулга дарга улс төр, төрийн ажлын туршлагатай хүн. Ажлаа дижитал шилжилт хийхээс эхлүүлж байгаа нь их чухал зүйл. Төр байгаа цагт нүд, чих нь болж хяналт шалгалт байж таарна. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээгээ сайтар баримталж ажиллах, төрийн үйлчилгээг ил тод,  шуурхай үзүүлэх шаардлагатай” гээд дараах үүрэг чиглэлийг өглөө.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчний бодлого тогтвортой, мэргэшсэн байхад анхаарах,

-Өвчин, осол гэмтэл гарсан ч төрийн нэрийн өмнөөс хамгийн түрүүнд очдог цөөхөн хэдэн байгууллагын нэг нь Мэргэжлийн хяналтын байгууллага. Тийм учраас албан хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудал болон мэргэшүүлэх чиглэлд байнга анхаарч ажиллах,

-Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг Олон Улсын стандартад нийцүүлж, боловсронгуй болгох,

-Коронавируст халдварын улмаас хүнд нөхцөлд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Огноо:

,

НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ хамтран хэрэгжүүлдэг “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангах” төслийн хүрээнд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авлаа.

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, НҮБ ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Барилгын механик агааржуулалтын систем нь хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах аж. Мөн цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тус цэцэрлэгт сургалтын таатай орчин бүрдүүлэх тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна.

Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 45 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, 5,905 хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болоод байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох