Улстөр нийгэм
Азийн хөгжлийн банкны төслийн удирдагчтай цахим уулзалт хийлээ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч, төслийн удирдагч Деклан Магийтай цахимаар холбогдож, тус банкнаас улсын бүртгэлийн байгууллагад техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг сайжруулахаар хэд хэдэн томоохон ажил хийж байгаагийн нэг нь АХБ-ны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн хүрээнд анх 50 нэгжийг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоно гэж төлөвлөж байсан бол өнөөдөр 180 гаруй нэгжийг холбоод байна. Энэ бол улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилт болох иргэдэд үзүүлэх үйлчилгээг тогтвортой, чанартай, шуурхай гэсэн зарчмыг хангахад уг төсөл ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн 2018 онд эхлүүлсэн төслийг өргөжүүлэн нэмэлт санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхэд бүх талын дэмжлэг үзүүлсэн төслийн удирдагч Деклан Магий болон төслийн багт талархал илэрхийллээ. Нэгжүүд буюу алслагдсан сум, дүүргүүд сүлжээнд холбогдсоноор харьяалал харгалзахгүй үйлчилгээг авч байгаа нь бидний хамтран хэрэгжүүлж буй төслийн зорилго үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм гэв.
Төслийн удирдагч Деклан Магий уулзалтын эхэнд АХБ-ны хувьд төслийн эхлэл, хэрэгжилтийг сайн мэддэг хүн УБЕГ-ын даргаар томилогдсонд баяртай буйгаа хэлж байв. Тэрбээр, хоёр жилийн хугацаанд АХБ-ны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав. Үүнд, хууль эрх зүйн хүрээнд 29 журам, 58 эрх зүйн актуудыг хамтран боловсруулсан. Энэ хугацаанд Улсын бүртгэлийн багц хуулийг олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс англи хэл рүү хөрвүүлэх, улсын бүртгэлийн байгууллагын вэбсайтыг шинэчлэх, мөн иргэний улсын бүртгэлийн төрөлт, нас баралт, иргэдэд мэдээлэх системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг ажлуудыг танилцуулав.
Талууд үргэлжлүүлэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологиудыг ашиглах талаар, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад УБЕГ-ын Тамгын газрын дарга Г.Цолмон, Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн дарга Г.Хэрлэн, Төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн, Санхүү, захиргааны мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцав.
УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Сэтгэгдэл