Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2020 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.
2020 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, 16-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Цаг үе
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.
Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.
Цаг үе
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.
Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.
Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.
- Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
- Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
- Скүүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
- Явган хүний зам дээр скүүтер, мопедоор зорчихгүй байх,
- Скүүтер, мопедыг зориулалтын газарт байрлуулах,
- Скүүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.
-
Урлаг спорт2020/05/25
“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшлогдлоо
-
Цаг үе2023/10/04
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв
-
Улстөр нийгэм2024/04/29
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2024/02/15
ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гар...
