Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Тамхинаас татгалзаж уушгины эмгэгээс сэргийлэхийг уриаллаа

Огноо:

,

2019 оны Дэлхийн тамхигүй өдрөөр тамхины хэрэглээ хүн амын уушгины эрүүл мэндэд олон замаар хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулж байна. Үүнд:

Уушигны хавдар. Тамхины хэрэглээ уушигны хавдар үүсгэж, хавдартай гурван тохиолдол бүрийн нэгийг үхэлд хүргэж байна. Гэрт, ажлын байранд тамхи татах нь уушигны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхинаас татгалзах нь эрсдлийг бууруулж 10 жилийн дараа уушигны хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар бууруулна.

Амьсгалын замын архаг өвчлөл.Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин  үүсгэдэг гол шалтгаан юм. Уушигны салст бүрхэвчийг цочроож, шингэнээр дүүргэж  амьсгалахад хүндрэл учруулдаг. Тамхины утаа  уушигны хөгжлийг алдагдуулснаар тамхи татдаг хүмүүсийн дунд уг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчинг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Тамхинаас эрт татгалзах нь уушигны архаг бөглөрөлт өвчний  явцыг удаашруулж, багтраа өвчний шинж тэмдгийг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.

Амьдралын явцад нөлөөлөх нь. Жирэмсэн эмэгтэй тамхи татах, дам тамхидалтад өртөхөд урагт нөлөөлж уушигны өсөлт, үйл ажиллагааг алдагдуулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртснөөр гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушгины үрэвсэл, уушгины доод замын болон амьсгалын доод замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Жил бүр дэлхийд 165 000 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө тамхитай холбоотой амьсгалын доод замын халдварын улмаас нас барж байна. Бага насандаа амьсгалын доод замын халдвараар өвдөх нь насанд хүрээд уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Сүрьеэ өвчин нь уушгийг  гэмтээж үйл ажиллагааг бууруулдаг. Тамхины найрлагад ордог химийн бодисууд 4 хүн тутмын 1-д тээгдэж байдаг сүрьеэгийн далд халдварыг сэдрээдэг байна. Тамхи татах нь идэвхитэй хэлбэрийн сүрьеэг идэвхжүүлж амьсгалын дутагдалд оруулдаг.

 


Агаарын бохирдол. Тамхи нь агаарын дотоод бохирдлыг хамгийн их бохирдуулагч. 7000 химийн нэгдэл агуулдагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг. Утаа нь үнэргүй, харагдахгүй байж болох ч 5 цаг байхад л уушигны үйл ажиллагааг алдагдуулж, архаг өвчин хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.

Уушгины эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга зам бол тамхины хэрэглээ, дам тамхидалтад өртөхгүй байх юм. Нийт хүн ам, түүний дотор тамхи татагчдын дунд тамхи уушгинд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг зарим орнуудад доогуур  байна. Уушгины эрүүл мэндэд тамхи хортойгоос гадна  уушгины эрүүл мэндийг сайжруулахад тамхины хэрэглээнд хяналт тавих боломж хязгаарлагдмал хэвээр байна хэмээн мэргэжилтнүүд онцлов. 

Кампанит ажил нь хүн амын ойлголтыг  дараах чиглэлээр нэмэгдүүлнэ.

Тамхины хэрэглээ нь тамхи татдаг, татдаггүй бүх хүний уушгийг гэмтээдэг гол эрсдэлт хүчин зүйл юм.

Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд 2030 он гэхэд ХБӨ-ний эндэгдлийн гуравны нэгээр буурах зорилтыг хангах, тамхины хяналтыг дэлхий даяар төр засаг, олон нийтийн өмнө тэргүүн эгнээнд эрэмбэлэх ёстой. Одоогийн байдлаар энэ зорилтод  дэлхий нийтээр хүрч чадахгүй байна.

Улс орнууд ДЭМБ-ын Тамхины хяналтын  суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлж, тамхины эрэлтийг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй тамхины хяналтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх  MPOWER-ийг хэрэгжүүлэх замаар тамхины тархалтыг бууруулна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

БНХАУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Огноо:

,

Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна.

БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Шуурхай утас:

- Бээжин дэх ЭСЯ-15210304468, 13693382519, 18515969636
- Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,
- Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,
- Эрээн дэх КГ-15647964334

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болжээ

Огноо:

,

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий

Огноо:

,

Хилчид Хандаа эгчид хэмжээгээ өгч оёулах дуртай. Учир нь хэмжээ алдана гэж байдаггүй. Биед яг тааруулж эсгэж өгдөг болохоор бүгд л дуртай. Оёдлын үйлдвэрийн анхны эсгүүрчин гэгдэх туршлагатай эгчтэйгээ илүү дотно танилцсан юм.

-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1992 онд оёдлын үйлдвэр нэг мастер, дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчинтэйгээр байгуулагдах үед нь орж байлаа. Ингээд 28 дахь жилдээ хилчдийнхээ хувцсыг эсгэж сууна даа.

-Ямар хувь зохиол хилчидтэй холбосон бэ?

-Эгч нь “Бөртэ”-д 1972-1992 он хүртэл ажиллаж байлаа. Надтай хамт ажиллаж байсан Сугар гээд мастер “Хилийн цэрэг оёдлын үйлдвэр шинээр байгуулж байгаа. Чи ирж ажиллаач” гэж гуйсан юм. Би 20 жил “Бөртэ”-д ажиллачихаад нэг л өдөр орхиод гарах хэцүү байсан ч хүнийг шинэ ажил эхлэх гэж байхад нь тусалья гээд гарсан. Том үйлдвэрт ажиллаж байгаад анх ирэхэд амаргүй санагдсан. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрөх юм.

-Тэгэхээр та байдал ямар болсон бодит нөхцлийг хамгийн сайн мэдэх хүн байх нь?

-Өмнөх үетэй харьцуулашгүй. Хүн хүч, тоног төхөөрөмж, байр сууцны тухайд үнэхээр сайхан болсон. Үе үеийн дарга нар үйлдвэрийг сайжруулахад маш их анхаарсан.

-Эсгүүр хийх хэцүү юу?

-Хариуцлагатай ажил. Буруу эсгэх юм бол оёдол дагаад буруу болно. Тиймээс маш сайн бодож тооцоолж байж даавуугаа эсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэтэй даавууг эвдчихнэ шүү дээ. Даавуун дээр гараар зурна гэдэг амаргүй. Ийм эсгүүрчид манайд, “Бөртэ”-д л байна. Энэ бол ур чадвар шүү. Эсгүүрчдэд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Түүнээс хэн дуртай нь эсгүүр хийчихдэггүй.

-Та мэргэжлийн хэддүгээр зэрэгтэй вэ?

-Тавдугаар зэрэгтэй. Мэргэжлийн зэрэг тулчихсан.

-Та хичнээн шавьтай вэ?

-Зөндөө бий. Гэхдээ орчин үед оёдлын үйлдвэр, цех олон болсон учир хүмүүс эсгүүрийн технологийг сурч авчихаад гараад явчих юм. Бүгд л хувиараа оёдлын цех ажиллуулж байна. Одоо надтай хамт ажиллаж байгаа хоёр охин миний шавь. Би энэ хоёртоо их найдлага тавьж байгаа.

-Өдөрт хэдэн китель эсгэх үү?

-Хүний бие янз бүр. Хэмжээгээ аваад эсгэхэд 10-г гаргачихна. Цэргийн хувцас нарийн болохоор малгай, китель, өмд, юбкаг 1 мм-ийн хэмжээ алдахгүй л эсгэх учиртай.

-Өөрийнхөө хувцсыг эсгээд оёчих уу?

-Залуудаа л өөртөө дээл, плаж оёдог байлаа. Одоо бол бусдад оёхоос өөртөө оёно гэж байхгүй юм даа.

-40 гаруй жил эсгүүр хийжээ. Хэдэн мянган метр даавуу эсгэсэн гэх тооцоо байдаг уу?

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ тооцож үзсэн бол өдийд тоогоо алдчихсан яваа.

-Хилийн 0288 дугаар ангийг зарим хилчид танаар төсөөлдөг?

-Бүгд л Хандаа эгчээ гээд хүрээд ирэхэд сайхан байдаг. Анх сонсогч байхад нь, сургууль төгсөхөд нь, дарга болоход нь, тэтгэвэртээ гарахад нь хувцсыг нь эсгэж өгсөн хилчид олон байдаг. ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн штабын даргын хувцсыг гэхэд би саарал шинель өмсдөг байхад нь л эсгэж өгч байсан. Өнөөдөр ийм мундаг дарга нар болох үед нь дахин хувцсыг нь хэмжээ аваад эсгэж байхад үнэхээр сайхан санагдаж байна.

-Таны баримталдаг зарчим?

-Би дарга, цэрэг гэж ялгахгүйг л хичээдэг. Хэмжээ өгөхөөр ирсэн хэнийг ч ялгалгүй сайхан таарсан хувцас хийгээд өгөхийг бодно. Шавь нартаа ч үүнийг байнга захидаг.

-Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү?

-Эгч нь хүү, охин хоёртой. Хүү ШУТИС-ийг төгссөн. Охин МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй ээ.

-Өдөржин эсгүүрийн том ширээний ард зогсоогоороо ажиллахад хэцүү байх?

-Би сурчихсан болоод тэр үү ядрах нь гайгүй. Анх эсгүүрчнээр ажиллаж байхад оройд хөл хавдчихаад гутал ордоггүй байсан. Эгч нь тэтгэвэртээ суухаар дарга нартаа саналаа өгчихсөн байгаа. Эсгүүр хийхэд нүд муу, гар хөл салгалдаг болчихвол хэцүү. Тиймээс гайгүй дээрээ энэ ажлаа орхих бодолтой байна. Хэд хэдэн даргын үед тэтгэвэртээ гарахаар хүсэлт өгсөн. Хойшлуулсаар байгаад өдийг хүрчихлээ. /инээв/  

-Хүнд хувцас урлана гэдэг буян гэж ярьдаг?

-Тэгэлгүй яахав. Эх орныхоо торгон хилийг манаж зогсоо тэнгэрлэг хилчдийнхээ хувцсыг урлана гэдэг сайхан. Ийм гэгээн зам мөртэй ажил хийдэг болохоор эгчийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг гэж боддог. Эх орон хамгийн шилдэг хөвгүүдээрээ хилээ мануулдаг. Тийм хийморьтой хилчдийн хувцсыг урлаж байгаа би яаж муу байх билээ. Хүн сэтгэлдээ хиргүй тунгалаг явахад ажил, амьдрал нь дагаад дэвжин дээшилдэг жамтай. Би энэ олон жил ажиллахдаа хэн нэгэнтэй ам мурийж, хар буруу санаж явсангүй. Тийм ч учраас хүн бүр Хандаа эгчээ гээд надад сайн байдаг болов уу.

-Таныг өөр оёдлын үйлдвэрүүд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу?

-Тавилгүй яахав. “Бөртэ” хүртэл буцаад ирээч гэж гуйсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эсгүүрчид миний найзууд. Тийм байхад нэг хүнийг ажилгүй болгоод би очвол сэтгэлд сэвтэй. Тэгээд ч эгч нь сэтгэл зүрхээрээ хилчин болсон.

Эх сурвалж:ХХЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох