Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

"Ёохор хатар-2019" наадмын шилдгүүд тодорлоо

Огноо:

,

Ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Буриад зоны эртний уламжлалт бүжгийн “Ёохор хатар 2019” Ардын урлагийн наадмыг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, “Батширээт Хөгжил Сан” ТББ-аас долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Буриад зоны уламжлалт тойрон бүжиг Ёохор наадмыг 2014 оноос санаачлан зохион байгуулсан бөгөөд дөрөв дэх удаагийн наадамдаа Буриадын Хатар бүжгийн төрлийг нэмэгдүүлж, хоёр жилд нэг удаа зохион явуулах болсноороо онцлогтой. Наадмын ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, БСШУСЯ, Хэнтий аймгийн ЗДТГ оролцсон бөгөөд олон улсын чанартай тус наадамд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойрог, Могойтын район, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул сум, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адрага, Дэлгэрхаан, Батноров, Батширээт сум, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоноос нийтдээ 12 хамтлагийн 300 гаруй ардын авьяастнууд оролцож, Буриад ардын уламжлалт болон орчин үеийн бүжгийн төрлөөр өрсөлдлөө.

“ЁОХОР ХАТАР-2019” наадмын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр Хэнтий аймгийн Батширээт сумын “Тоонот” хамтлаг шалгарч, өргөмжлөл цом, 3 сая төгрөгийг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас гардан авлаа.

Наадмын уламжлалт бүжгийн төрлийн тэргүүн байранд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Могойтын Районы “Улаалзай” хамтлаг, Дэд байранд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойргоос оролцож буй “Түмэн жаргалан” хамтлаг, гуравдугаар байрт Улаанбаатар хотын “Ёохор Хатар” хамтлаг, тусгай байранд Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнгөн Долгион 2” хамтлаг тус тус шалгарлаа.

Харин орчин үеийн бүжгийн төрлийн тэргүүн байранд Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнгөн долгио 2” хамтлаг, Хоёрдугаар байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Дорнын солонго” хамтлаг, Гуравдугаар байрт Хэнтий аймгийн Батноров сумын “Сарны эрх чөлөө” хамтлаг, тусгай байранд Хэнтий Дэлгэрхаан сумын “Гэрэлт-Ирээдүй” хамтлаг,

Үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар Дорнод аймгийн Баян-Уул сумын Улзын шигтгээ хамтлаг шалгарсан бол “Ёохор Хатар-2019” наадмын “НЭРЭМЖИТ ЦОМ”-ыг Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа ардын дуу бүжгийн “Хан Хэнтий Чуулга”-д гардуулан өглөө.

Тус наадмын, дэмжигч байгууллагаар Монголын Буриадын төв холбоо, АДБ-ийн Хан Хэнтий чуулга, Соёлын өвийн төв, Соёл судлалын хүрээлэн, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Буриад судлалын академи, Хэнтий аймгийн Ардчилсан нам оролцсон бөгөөд наадмыг 20 гаруй сая төгрөгийн төсвөөр зохион байгуулж төрөл тус бүрт нэгдүгээр байранд өргөмжлөл, алтан медаль нэг сая төгрөг, хоёрдугаар байранд өргөмжлөл, мөнгөн медаль, 700 мянган төгрөг, гуравдугаар байранд өргөмжлөл, хүрэл медаль, 500 мянган төгрөг, тусгай байранд өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Ерөнхий шүүгчээр Үндэсний урлагийн их театрын Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа, шүүгчдээр Буриад судлалын төвийн ерөнхийлөгч Л.Оюунцэцэг, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ш.Эрдэнэцэцэг, Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач МУСТА Ц.Оюунбаатар, дуучин н.Нямдаваа нар ажиллаж, шүүн тунгаалаа.

Энэ жилийн “ЁОХОР ХАТАР -2019” наадмын хүрээнд Эрдэм шинжилгээний хурал, Буриад бөхийн барилдаан, Буриад сурын харваа, Хатар жороо морьдын уралдаан, сээр цохих, Тойрон хатар хийх, Буриад зоны аялгуу тоглолт зэрэг уламжлалт уралдаан наадмыг хийж наадамд оролцогчдоос гадна 1000 гаруй зочид төлөөлөгчдийг татсан өргөн дэлгэр наадам боллоо.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбоо 2023 оны арванхоёр дугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

Арванхоёр дугаар сарын 01-нд 15:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ЗАВХАН – ОРХОН

Арванхоёр дугаар сарын 01-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан УВС - ӨМНӨГОВЬ
 
Арванхоёр дугаар сарын 02-нд 12:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БАЯН-ӨЛГИЙ - СҮХБААТАР
 
Арванхоёр дугаар сарын 02-нд 16:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан АРХАНГАЙ - БУЛГАН
 
Арванхоёр дугаар сарын  03-нд 12:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БАЯНХОНГОР - ТӨВ
 
Арванхоёр дугаар сарын 03-нд 16:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХОВД – ДОРНОГОВЬ
 
Арванхоёр дугаар сарын 04-нд 15:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан СЭЛЭНГЭ – ГОВЬСҮМБЭР
 
Арванхоёр дугаар сарын 04-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан УВС - ОРХОН
 
Арванхоёр дугаар сарын 05-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХӨВСГӨЛ – ӨВӨРХАНГАЙ
 
Арванхоёр дугаар сарын  06-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ЗАВХАН – ӨМНӨГОВЬ
 
Арванхоёр дугаар сарын 07-нд 13:00 цагаас “Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
 
Арванхоёр дугаар сарын 08-нд 15:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БУЛГАН - СҮХБААТАР
 
Арванхоёр дугаар сарын 08-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БАЯНХОНГОР - ДОРНОГОВЬ
 
Арванхоёр дугаар сарын 09-нд 12:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХӨВСГӨЛ – ГОВЬСҮМБЭР
 
Арванхоёр дугаар сарын 09-нд 16:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан АРХАНГАЙ – БАЯН-ӨЛГИЙ
 
Арванхоёр дугаар сарын 10-нд 13:00 цагаас Олон улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
 
Арванхоёр дугаар сарын  11-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХОВД – ТӨВ
 
Арванхоёр дугаар сарын  12-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ӨВӨРХАНГАЙ - СЭЛЭНГЭ
 
Арванхоёр дугаар сарын  16-нд 13:00 цагаас Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
 
Арванхоёр дугаар сарын 17-нд 13:00 цагаас "Говь+Ус" Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан хүчит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
 
Арванхоёр дугаар сарын 22-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
 
Арванхоёр дугаар сарын 23-нд 13:00 цагаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
 
Арванхоёр дугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Огноо:

,

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
 
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
 
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
 
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
 
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Санал болгох