Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дэслэгч генерал Ш.Арвайн хувийн хөмрөгийг Үндэсний төв архив хүлээн авлаа

Огноо:

,

Ахлагч О.Баярмаа

Эх сурвалж: ХХЕГ

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайн хувийн хөмрөгийг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.

Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдол нь бүх төрлийн архивын баримтаас бүрддэг билээ. Архивын сан хөмрөг олон эх сурвалжаас бүрддэг бөгөөд үүний нэг хэсгийг төр, нийгэм, боловсрол, соёл шинжлэх ухаан, анагаах ухаан, урлаг соёл, утга зохиолын гэх мэт олон салбарын эрдэмтэн, судлаачид, түүхэн бие хүмүүсийн хувийн гаралтай баримтаас бүрддэг юм. Энэ утгаараа Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгуулга үүсэж хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй Мэдээлэлжүүлэлтийн Олон Улсын Академийн академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжпэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн хувийн хөмрөгийг хүлээн авах ёслолын арга хэмжээг есдүгээр сарын 16-ны өдөр Архивын ерөнхий газарт зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай түүний гэр бүл, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав,  Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөр, Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын дарга, хурандаа Т.Сүхбаатар, хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Гансүх, Архивын ерөнхий газрын удирдлагууд болон бусад зочид төлөөлөгч  хүрэлцэн ирсэн байна. 

Дэслэгч генерал Ш.Арвай өөрийн намтар түүх, амьдрал үйл ажиллагаанд холбогдох гар бичмэл, ном зохиол, судалгаа, гэрэл зураг дүрс бичлэг, баримтат кино, эд өлгийн дурсгал гээд цаасан суурьтай 95 хадгаламжийн нэгж, дүрс бичлэг суурьтай 22 хадгаламжийн нэгжийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Архивын ерөнхий газраас аман өв, сурвалж бэлтгэх үүднээс дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал П.Сүндэв нарын ажил амьдралын замналын тухай дурсамжит яриаг дүрсжүүлэн архивласан байна. Дэслэгч генерал Ш.Арвайн хувийн хөмрөгийг түүх намтар, шагнал, албаны болон сонгуульт ажлын холбогдолтой баримт, эрдэм шинжилгээний зохиол, хамгаалсан эрдмийн ажил, олны хүртээл болгосон ном, илтгэл, дурсамж, хувийн цуглуулга, дурсгалын зүйл, гэрэл зураг гэсэн бүлэгт ангилан төрөлжүүлж хадгаламжийн нэгж бүрдүүлжээ. Ингэснээр Үндэсний төв архивын сан хөмрөг нэгэн алдарт генералын хувийн сан хөмрөгийн баримтаар баяжигдаж байна.

Дэслэгч генерал Ш.Арвайн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор хүн юм. Мөн Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургуульд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний төвийн дарга, хил судлалын профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж, судлаачийн үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл гэх мэт 200 гаруй бүтээл туурвиснаас хил судлалын чиглэлээр олон эрдэм шинжилгээний бүтээл туурвисан юм. Энэхүү эрхэм хүний хувийн сан хөмрөг Үндэсний төв архивт хадгалагдан үлдсэнээр ирээдүй хойч, залуу үедээ судалгаа, шинжилгээний олон бүтээлийн үнэт их өвийг үлдээж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана

Огноо:

,

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн. 

Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

Огноо:

,

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.

“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ

Огноо:

,

Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.

Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.

Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 цаг 39 минут

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Шударга мэдээ5 цаг 41 минут

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Цаг үе5 цаг 44 минут

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Цаг үе5 цаг 47 минут

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Цаг үе5 цаг 53 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе5 цаг 57 минут

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Улстөр нийгэм5 цаг 59 минут

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Улстөр нийгэм6 цаг 3 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Цаг үе6 цаг 5 минут

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Улстөр нийгэм2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Санал болгох