Чөлөөт цаг
Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт явагдаж байна

Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймгийн Цагдаагийн газар болон Улаанбаатар хот дахь газар, хэлтсийн алба хаагчдаас хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэхээр сонгогдсон 40 гаруй алба хаагч оролцож байна. Оролцогчид 3 өдрийн сургалтад бүрэн хамрагдаж, хүний эрхийн ойлголт, мэдлэг, сургалтын арга зүйд суралцсанаар цаашид хүний эрхийн сургалт явуулах эрх бүхий сертификат гардах юм.
"Энэ удаагийн сургалт нь ХЭҮК, ЦЕГ хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, олон улсын өмнө тусгаар тогтнолоо тунхаглан зарлахын зэрэгцээ иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахаа илэрхийлсэн түүхэн ойн өмнөхөн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Цагдаагийн албанд хүний эрхийн сургагч багш нарыг өмнө нь бэлтгэж байсан. Та бүхэн сургалтад ач холбогдол өгч, суралцахыг хичээгээрэй, чадварлаг сайн багш нар болоорой" гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг сургалтыг нээхдээ захиж байв. Сургалт үргэлжилж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний клмиссоос мэдээллээ.Чөлөөт цаг
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
Чөлөөт цаг
Орон нутгийн 7500 гаруй иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “Ковид-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийж өчигдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ хэвийн горимоор ажиллахаар болсон.
Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудын хүргүүлсэн түр заавар, тусгай шаардлагуудыг мөрдөн ажиллах шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтээр өндөр эрсдэлтэйд тооцсон 12 салбар, чиглэлийн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлалтад багтсан хэвээр үлдсэн.
НОБГ-аас хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ.
Чөлөөт цаг
Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлахыг уриалж байна
Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн хоол, барилгын материалын худалдаа, хувцас захиалга,бүх төрлийн засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг, ломбард, авто машин угаалга, гар утасны төвлөрсөн худалдаа, ТҮЦ, барааны дэлгүүр, зах , үсчин , гоо сайхан, маникюр зэрэг 732 аж ахуйн нэгж, иргэний "Ковид-19 "цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьлаа. Шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой 262 зөрчил илрүүлж, 121 (46%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, зөвлөгөө өглөө.
Худалдаа, үйлчилгээний газруудад QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.
Эх сурвалж: НМХГ
-
Улстөр нийгэм2019/07/19
Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив
-
Чөлөөт цаг2020/09/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2020/07/22
Боловсрол, шинжлэх ухааны сайд сурагчдын төлөөллийн саналыг сонсов
-
Чөлөөт цаг2020/03/25
МХЕГ-аас ирсэн ажлын хэсэг Цагааннуур боомтод ажиллалаа