Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заагдсан 2021 оны тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээнд Монгол Улсын 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн нийцүүлж хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд дурдаад төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, шаардлагуудыг бүрэн хангаж байгааг онцоллоо.

Уг хуулийн төслүүдийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.

 Монгол Улсын Засгийн газар ирэх 2021 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
  • Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх.
  • Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
  • Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.

Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  зэрэг хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулсан байна.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Эрдэс баялгийн салбар оны эхний 5 сард Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 5 сарын байдлаар 6,515.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,463.9 тэрбум төгрөг байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

Уул уурхай, олборлох 1,432.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувь,

Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь,

Тусгай зөвшөөрлийн төлбөр 12.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

Бусад орлого 17.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо:

,

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр боллоо.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан тус хурлаар “Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн талаар танилцуулав. Монголбанк нь 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан, хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа  гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, мөрдөн ажиллахад бэлэн болгоод байна. Тус стратегид 2026 он гэхэд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна.

Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Монголбанк, АХБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”  юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн  ажлыг нэгтгэн танилцууллаа. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Эцэст нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ руу хийх төлбөр тооцоонд үүсэж байгаа хүндрэл болон тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хуралд оролцогчид хэлэлцлээ.

Хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу. 

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Литва улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Элчин сайд Аудриус Брюзгаг хүлээн авч уулзав.

Найман жилийн дараа болж буй Монгол, Литвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, манай улсын санаачлага болох Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг дэмжин оролцож байгаад талархал илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох