Цаг үе
Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай
Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг өнгөрөгч сарын 15-наас ирэх 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
Төрийн банкнаас энэ сараас эхлэн биллингийн сувгаа нэмэгдүүлж аль ч банкны хэрэглэгч байсан QR код ашиглан хэрэглээний төлбөрөө цахимаар төлөх боломжийг мөн олгоод байгаа юм. Үүнээс гадна:
Доорх сувгуудыг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой бөгөөд НӨАТ-н баримтаа бүртгэлтэй цахим шуудангаараа авч болох аж.
- Төрийн банкны өөр ойрхон салбарт нэг удаа очиж эсвэл Гялсбанк үйлчилгээгээр сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө бүртгүүлж, холбуулсан данснаасаа тогтсон хугацаанд “АВТОМАТ”-аар суутгуулах,
- Банкны салбарт очиж бүртгэл хийлгэх шаардлагагүй statebank.mn веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс руу орж, бүртгүүлэн хэрэглээний төлбөрөө картаараа шууд төлөх,
- statebank.mn “BЕБ” сайтаар нэвтрэн Гялсбанкны үйлчилгээний эрхээрээ ашиглан Хэрэглээний төлбөр цэс руу орж, Орон сууц, Цахилгаан, СӨХ, Кабель, Интернэтийн төлбөрийг өөрөө бүртгэх, дэлгэрэнгүй задаргаатай лавлах, төлөх,
- Төрийн Банкны Гялсбанк аппликейшн-ыг гар утсандаа татаж суулгаснаар банкны бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна хэрэглээний төлбөрөө лавлаж, төлөх,
- Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэн гар утаснаасаа мессеж илгээн хэрэглээний төлбөрөө төлөх,
- Төрийн Банкны картаар АТМ ашиглан орон сууцны төлбөрөө лавлаж, хэсэгчлэн болон нийт дүнгээр төлбөрөө төлөх,
- statebank.mn веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс руу орж, шинэ харилцагч цэсээр бүртгүүлэн QR код авч, аль ч банкны интернэт аппликейшн-р төлөх боломжтой.
Урамшууллын эздийг арван хоёрдугаар сарын эхний долоо хоногт https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар дамжуулан цахимаар тодруулна.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


-
Цаг үе2019/06/13
Монголчууд маршал Г.К.Жуковт ангийн буу бэлэглэж байжээ
-
Үзэл бодол2024/03/03
Энэ жил 361 км авто зам, 1205 у/метр гүүрийг бүрэн засварлана
-
Цаг үе2024/02/16
Ховд аймгийн Зэрэг суманд цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй сал...
-
Цаг үе2026/04/20
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг эрч...
