Улстөр нийгэм
Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлнэ
Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж олон нийтэд зарласан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхлээд байна. Цахим бүртгэл 30 хоногийн хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл явагдана.
2020 оны 1 дүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй. Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессеж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.
Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлнэ. “Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан тул холбоос линкээр орж судлах боломжтой. Цахим номыг сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийн хамт хэвлүүлэхээр хэвлэлтэд өгсөн бөгөөд хэвлэгдэж гарсаны дараа www.csc.gov.mn цахим сайтаар мэдээллэх болно.
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
-
Улстөр нийгэм2021/02/10
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.02.10/
-
Улстөр нийгэм2020/08/27
БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал Гашуун Сухайт боомтод ажи...
-
Үзэл бодол2020/12/16
Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зард...
-
Улстөр нийгэм2021/08/26
Энэ онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов
Сэтгэгдэл