Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Г.Занданшатар: Иргэд 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүд Авлигын эсрэг, Инновацийг дэмжих, Ардын эрүүл мэндийг хамгаалах, Уул уурхайн салбарыг дэмжих, Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, Байгаль орчныг хамгаалах, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын бүлгэм байгуулж идэвх санаачилгатай ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Энэ удаагийн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгуулсан. Цаасгүй цахим Парламент болох ажил бодитоор хэрэгжиж байна. Удахгүй иргэд төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно. Хүнээс эсвэл ТҮЦ машинаас лавлагаа авдаг байдал үгүй болж гар утаснаасаа хүссэн лавлагаагаа авах боломж бүрдэж байна гэлээ. 

Мөн УИХ-ын дарга халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох зорилт, бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “хуулийн реформ” хийх зэрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаа Баянзүрхчүүдэд танилцуулсан юм.

Баянзүрх дүүргийн иргэд дүүрэг, орон нутагт улс төржилт их байгаа талаар, архидалтын асуудал, дахин төлөвлөлт зэргийг хөндөж саналаа хэлж байлаа. УИХ-ын дарга хуулийн хэрэгжилтийг анхаарч, хяналт шалгалтыг сайжруулна гэлээ.  Мөн архидалтын гол хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байх учиргүй. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгэм үүнд санаачилгатай ажиллаж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг боловсруулж байгаа тухай хэллээ.

Уулзалтад УИХ-ын Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар оролцож, өөрсдийн сонгогдсон Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил, бодлого, зорилго, гишүүний үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох