Улстөр нийгэм
“Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” боллоо
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ.
Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгддэг юм.
Энэ жилийн “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” өнгөрөгч ням гарагт /2020.10.11/ Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.
“Хамтдаа хамгаалья” уриатай тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүлийн хүүхэд калуучуудын хөгжлийн газар, “Ээж дэлхий” цахим нэгдэл, Алдарт эх групп, Стратеги академи, Хүүхдийн урлан бүтээх төв, Ээж төв хамтран зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт 107 ээж 142 охиноо дагуулан ирсэн бөгөөд оролцогчдод зориулсан мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг, ГБХЗХГ – ын мэргэжилтэн М. Отгонгэрэл, ГБХЗХГ, ССМТ-ийн ажилтан Г. Ариунчимэг, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр, СҮТ-ийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн профессор Б.Болормаа, “Өсвөр үе – Итгэл” хүүхэд охидын эмнэлгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Нямгэрэл, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаа, нар өгсөн юм.
Мөн Охид эмэгтэйчүүдийг дэмжигч Таванбогд интернейшл ХХК, Софи брэндийн хамт олон оролцогч ээж охидоод маань бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг барьсан юм.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарУлстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
-
Цаг үе2020/11/30
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
-
Улстөр нийгэм2021/05/03
Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа
-
Улстөр нийгэм2021/08/17
“Таван толгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ирэх сараас б...
-
Улстөр нийгэм2021/12/27
П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сэтгэгдэл